Jennifer Lawrence

Женнифер Лауренс кино зохиол бичих авьяастай

Яг одоо дэлхийн кино зах зээлээс 267 сая долларын ашиг олсноороо “BOX OFFICE”-ийг тэргүүлж буй “Өлсгөлөнгийн тоглолт” киноны гол дүрийн жүжигчин Женнифер Лауренс инээдмийн киноны зохиол бичжээ.

АНУ-д хамгийн их алдаршаад буй элэглэгч Эми Шумертэй хамтран бичиж байгаа бөгөөд тэд кинон дээрээ эгч дүүсийн дүрийг бүтээх гэнэ. Женнифер Лауренс инээдмийн төрөл жанрт ур чадвараа сорихыг үргэлж хүсдэг байжээ.

~Женнифер Лауренс кино зохиол бичих авьяастай~

Ямартай ч ирэх жил анхны ангиа үзэгчдийн хүртээл болгохоор зорин ажиллаж байгаа ба олны анхаарлыг хэр их татаж, хэдий хэмжээний ашиг олохоос шалтгаалаад хэдэн цуврал үргэлжлэхийг тодорхойлно хэмээжээ.

Тэрээр киноныхоо найруулагчаар ажиллах нууцхан хүсэл байгаагаа илэрхийлж, боломж олдвол энэ үүргийг хүлээнэ гэдгээ ч нуугаагүй байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих