moogoor-hachir-beltgeh-jor

АМТТАЙ: Мөөгөөр хэрхэн хачир бэлтгэх вэ?

ОРЦ:

  • мөөг 280-320 гр
  • гүнжидийн тос 1 цайны халбага
  • сой соус 1 хоолны халбага
  • хар перц 1/5 цайны халбага
  • давс 1/4 цайны халбага
  • сармис 2 хумс
  • ногоон сонгино 10-15 гр
  • ус 1/2 цайны аяга
  • зөгийн бал 1 хоолны халбага
  • цагаан цуу 1 хоолны халбага
  • яншуй 5-10 гр

ХИЙХ АРГА:
1.Хэрвээ танд хатаасан мөөг байгаа бол хатаасан мөөгөөр хэрхэн амтат хачир бэлтгэх вэ? Энэ маш амархан.
2. 1 цайны аяга халуун усанд хатаасан мөөгийг хийж дээрээс нь алчуур эсвэл цаасаар хучиж дор хаяж 30 минут дэвтээнэ. Дараа нь уснаас гаргаж сайтар шүүх ба хуурай алчуураар арчина. Ингээд мөөгийг урт нарийн хэрчиж болно. Эсвэл бүхлээр нь хэрэглэж болох юм. Хэрвээ шинэхэн мөөг бол хүйтэн усаар сайтар зайлж угаагаад хатаахад л болно.
3Мөөгийг хайруулын тавганд хийж дээрээс нь сой соус, гүнжидийн тос, жижиглэн хэрчсэн сармис, ногоон сонгино, яншуй, зөгийн бал, хар перц, цагаан цаа, давсыг хийн амталж зөөлөн гал дээр зөөлөрч, амт ортол 3-5 минут хуурна.
4Хэрвээ таны сонгосон мөөг хатуу, хуурай талдаа байгаад байвал бага зэрэг ус хийж зөөлөн гал дээр таглаж тавиад 15-20 минут жигнээрэй.
5Ингээд амталж хуурсан мөөгний хачир маань бэлэн боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
4 (1 vote)

Сэтгэгдэл бичих