Энэ сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс нийслэл хотод харьяалалтай 36-47 насны гурван хүн Приус-20 загварын суудлын автомашинаар Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Ж-ийх руу очих замдаа сураггүй алга болжээ. Машинд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй явсан бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр /2019.12.30/ өглөө эхэлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сайн дурын иргэд нийлсэн нийт 20 гаруй хүн эрлийн ажиллагааг үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.