Хэзээ түүнийг үнсэхээ чи мэддэг үү? Тийм ч хялбар биш. Ихэнх эрчүүд сэмхэн ойртож үнсэх гэж оролдох үед асуулт асуух эсвэл гэнэт өөр зүйл хийх зэргээр тэдний оролдлогыг талаар болгодог. Учир нь тэд хэзээ үнсэх хэрэгтэйг мэддэггүйд гол учир нь байгаа юм.
Дараах 5 зөвлөгөөг сайн уншсанаар эвгүй байдалд орохгүй гэдэгт итгэлтэй байж болно.
Ойр ойрхон тест хий
Ид шидийн үг бол тав тух юм. Тэр чамтай байхад тухтай мэдрэмжийг авахгүй бол хэзээ ч боломж гарч ирэхгүй. Жишээ нь тэр клубт чамтай хамт байхдаа чамд илүү ойртсон байдалтай байх нь илүү тухтай байдлыг хайж байна гэсэн үг. Гэхдээ энэ нь чамайг үнсэж болно гэсэн үг биш.
Хүрэлцэх
Биеийн ямар нэгэн хэсэг шүргэлцэх эсвэл хүртэлт бол том шинж тэмдэг. Гарыг нь барих шаардлагагүй. Гэхдээ тэр чиний хөлөн дээр гараа тавих нь сайн дохио. Харин гарыг чинь өөртөө ойртуулах боломж олгож байвал мөн л сайн дохио. Ер нь бие махбодын дохио бол хамгийн сайн дохио. Ямар нэгэн тийм дохио байхгүй бол тэр хүсэхгүй байна гэсэн үг.
Биеийн хэл
Эмэгтэйтэйгээ хамт ямар нэгэн газар хамт суухдаа сайн ажиглаарай. Хэрэв түүний бие чамруу бүтэн биеэр нээгдсэн, толгой нь чамруу харсан, бүх биеэрээ чамруу хэлбийсэн байвал чи алтан мөчийг атгаж байна. Гэхдээ ямар нэгэн дохио үзүүлэхгүй байгаа бол шууд үнсэх гэж дайрч болохгүй.
Түүний нүд
Сэтгэлийн толь бол нүд. Хэрэв түүнтэй ярьж байхад нүд нь чамд баригдахгүй тэнээд байвал түүнийг үнсэх гэж оролдож болохгүй. Түүний нүд чам дээр тогтохгүй байгаа бол чи сонирхлыг нь татахгүй байгаа эсвэл маш түгшүүртэй байгаагийн шинж.
Түүний үс
Түүний үс бол биеийнх нь хамгийн чухал хэсэг. Үсэнд нь хүрч чадахгүй байгаа бол тэр үнсэлтийг хүсэхгүй байна гэж ойлгож болно. Бүх дохио шинж тэмдэг бүрдсэн үед үсэнд нь хүрэх боломжтой. Цаашлаад түүний арьсанд хүрэх боломж бүрдвэл бүх зүйл болсон гэж ойлгоход хангалттай. Ингээд түүнд анхны үнсэлтийг өг.
Дүгнэлт
За бүх дохиог гарахыг хүлээгээд хэзээ ч үнсэж чадахгүй байж бас болохгүй л дээ. Эр хүний зөн билгээ дагаад зарим нэгэн дохио харсан л бол үнсэлт хийж болно. Зарим үнсэлт гэнэтийн байх тусмаа хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг тал бий.