family-happy

Аз жаргалын ВАНТ УЛСЫГ бүтээ!

Ихэнх гэр бүл хуримаа хийснээс хойш завгүй өдрүүдийг өнгөрөөдөг. Яагаад гэвэл бидэнд ажлаа хийх, хүүхдээ харах, гэрээ цэвэрлэх, хоол хийх гэх мэт өдөр тутмын ажил ундарсаар байдаг. Ийм өдрүүд үргэлжилснээр улмаар бид бие биедээ цаг зав зарцуулж чадахгүй болж эхэлдэг.

Ийм байдалтай байгаа гэр бүл эсвэл удахгүй гэрлэх гэж байгаа хосууддаа зориулан сэтгэл зүйч Дэбра Филэтагийн бичсэн True Love Dates номноос “Аз жаргалтай гэр бүлийн өдөр бүр хийдэг 5 үйлдэл”ийн талаар танилцуулъя.

Биед нь хүрэх 

Биед нь хүрэх нь гэр бүлийн хоёрын хувьд маш чухал юм. Намайг хүүхэдтэй болохоосоо өмнө миний найзууд дотор аль хэдийнээ хүүхэдтэй болчихсон гэр бүлүүд байсан. Би тэднийг хараад нэг зүйлийг анзаарсан. Юу вэ гэвэл тэд бие биедээ бараг хүрдэггүй болсон явдал юм. Тухайлбал, бие биенээ сугадан алхах, буйдан дээрээ нэгнийгээ дэрлэн хэвтэх гэх мэт. Ер нь бол гараараа зөөлхөн нуруунд нь хүрэх төдийд байсан ч болно хайртай хүнийхээ биед нь хүрч байгаарай. Яагаад гэвэл ингэснээр та 2 харилцан бие биедээ илүү нээлттэй болж, сайн ойлголцдог болдог учраас тэр.

happy-families

Царайгаа харж ярилцах

Яг үнэндээ гэр бүл болсноос хойш өдөрт царай царайгаа хараад ярих цаг маш бага болдог аж. Цаашилбал удаан хамт амьдрах тусам ярилцах цаг нь улам багасаж эхэлдэг. Тиймээс хайртай хүнтэйгээ өдөрт 10-20 минут царай царайгаа хараад, сэтгэлээсээ ярилцахыг зөвлөж байна. Гэхдээ энэ үед аливаа асуудлын талаар ярилцаж болохгүйг анхаараарай. Харин ч “Өнөөдөр ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон уу?” “Ямар нэгэн хиймээр байгаа зүйл байна уу?” гэх мэт сайхан зүйлсийн талаар ярилцаарай.

Долоо хоногт нэг удаа гадуур алхах

Гэр бүл болсон бидний хувьд өдөр бүр ажил төрөл гээд явж байтал л нэг мэдэхэд маргааш болчихдог. Тиймээс ч бид хөгжилдөх талаар бодохоо мартчихдаг байх. Хэдий завгүй байлаа ч гэсэн бидэнд долоо хоногт нэг удаа гадуур хамт гарах цаг байх хэрэгтэй юм шүү. Энэ цагт “Юу хийх нь чухал биш” ба “Хэнтэй хамт байх” нь чухал юм шүү. Хамт гадуур гарах өдөр байснаар та 2-ын харилцаа улам сайжрах болно.

Бүхий л зүйлсээ нуулгүй ярилцах 

Хосуудад бие биенийхээ муу тал болон алдаанаас болж муудалцах үе цөөнгүй байдаг. Тиймээс зүгээр л бие биенийхээ муу зуршил, алдааны талаар харилцан ярилцаж бие биенээ уучлах хэрэгтэй. Энд хэн нэгний нэр төр ямар ч хамаагүй шүү. Ингэж ойлголцож чадсан хосууд л илүү их сэтгэл хангалуун амьдардаг. Тиймээс та 2 ч гэсэн бие биедээ өөрсдийн муу талаа шударгаар үзүүлээрэй.

Сэтгэл зүрхээрээ БАТ БАХ холбогдох 

Амьдралын хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол өөрөөсөө гадна нэг хүнтэй зүрх сэтгэлээрээ холбогдох боломжтой байдаг явдал юм. Тиймээс бид энэхүү цаг хугацааг нандигнан хайрлаж, хайрттайгаа хамтдаа ярилцах цагаа ихэсгэж, бие биенийхээ талаар илүү их таних гэх мэт боломжийг хамтдаа бий болгох хэрэгтэй. Тэгж чадваас та 2 сэтгэл зүрхээрээ бат бөх холбогдож чадна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих