sogtuu-jolooch

АНХААР: Согтуурсан үедээ айлын гэр мөргөж, ахмад настан амь үрэгдэв!

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл иржээ. Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна.

Хүний амь хохироосон ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны 23:40 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин “Сурагчийн гудамж” дахь тоот хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэйн амь насыг хохироосон байна. Осол гаргасан жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. /Согтолт-1.81%/ Уг хэргийг хэргийг шалгаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих