huuhdiin-hatgalgaa

Бага насны хүүхэд маш хурдан хатгаагаар хүндэрч байна!

Дундговь аймгийн БОЭТ-ийн вирус лабораторийн шинжилгээгээр В хүрээний болон короно, рино, энтер вирус илэрч байгаа тул бага насны хүүхэд маш хурдан хугацаанд хатгаагаар хүндэрч байна.

Иймд эцэг, эхчүүд хүүхдээ томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд болон БОЭТ-ийн хүүхдийн эмчид хандан, аль болох гэрт нь эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, илчлэг амин дэмтэй хоол өгөх, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх зэрэг зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан хүүхдээ харах хүнгүй байгаа эцэг, эхчүүд Дундговь аймгийн Засаг даргын захирамжийн 1-р заалтад тусгагдсаны дагуу тав хүртэлх хоног цалинтай чөлөө авах эрхтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих