hurimlakh-ber tawikh yos

Бэр буулгах цаг, охин мордуулах өнгө

Эртний сударт бэрийн үйл болон хуримын өдрийг сонгож болохгүй өдөр гэж бий.

Сонгож болохгүй сар, одтой өдрүүдэд хурим товловол зурхайг үзэж буй хүн муу байдаг. Үл итгэвээс хожмын цагт их гэмшил болно гэдэг.

Бэр буулгах цаг, охин мордуулах өнгө гэж бий.

Тухайлбал, Хулгана жилтэй охиныг хар морь унуулж,хар дээл өмсгөж, луу цагт мордуул гэж заасан байдаг. Хаврын гурван сарын туулай өдөр хурим найр, бэрийн ямар нэгэн үйлийг огт хийж болохгүй.

Тэнгэрийн бэлэвсрэл, адгийн бэлэвсрэл, эр эмийн бэлэвсрэлийн өдөр бэр буулгах, ураг төрөл барилдах, хурим найр хийх үйлийг ихэд цээрлэдэг.

Бэр буулгах сайн, муу өдөр, охин өгөх далд сар, хүү, бэр авах харш жил гэж бий.

Бэр хүргэх хүний жил ямар байх, бэрийн унах морины өнгө зүс, бэрийн явах цаг, зүг, өмсөх хувцасны өнгө, гэрт оруулах, угтах, тулга тулах, гал асаах, үс угаах хүний жил, бэр мөргөх цагийг нарийн үздэг.  Могой өдөр бэрийн үйлд муу, луу өдөр бэр богтлох, охин гуйхад сайн өдөр.

Хурим хийх сар, өдрийн сайн мууг хүртэл зурхайн ухаанд гаргачихсан байдаг.

Бар сарын улаан, цагаан бар өдөр, улаагчин, шарагчин, цагаагчин туулай, улаан, шар хулгана өдөр сайн. Хурим хийж болохгүй сарын ням гаригт бэр авбал дахин солино, гал голомтоо хаях тул муу, тахиа өдөр хуримлавал хоорондоо тэмцэлдэх тул хоригло хэмээн заасан байдаг. Тиймээс Дашням, Балжиннямтай өдөр гээд таамгаар хийж болохгүй.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих