Дур тавих агшинд татах хүчнээс ангижирч
Дуудах нэрээ огоорон сансрын уудамд жингүйдэнэ
Дундуур муу заяа, зовлонгийн цалмаас мултарч
Дур тавих агшинд л цэнгэлийн манлайд хүрнэ
Дур тавих агшинд бие сэтгэл ариусч
Дусал бүрийн тоогоор атгаг нүглээс хагацна
Дурдан бүсний угалз шиг бодь мөрөөр замнаж
Дур тавих агшинд л төгс гэгээрэлд хүрнэ
Дур тавих агшинд тэнгэрийн санааг ухаарч
Дугариг мөнгөн сарнаар цэцгийн тоосонд хувилна
Дуртмал улаан хаалгаар мөн чанарт нэвтэрч
Дур тавих агшинд л бурхны хутгийг олно
Дур тавих агшинд амьтны зовлонг энэрч
Дуулим сайхан хорвоогийн оройн чимэг болно
Дуусашгүй тавилан, үхлийн ярууг ухаарч
Дур тавих агшинд л эхийн ачийг хариулах мэт.