Хосууд сексийн зохицолд хүрч чаддаг байх нь бат бэх харьцааны нэг үндэс. Гол нь хайр сэтгэл гэдэг ч юм уу эр эмийн нандин асуудалд ач холбогдол өгөхгүй байх, орхигдуулах нь буруу юм.
Арга билгийн асуудал нь жигдэрчихсэн, зүй зохицолд орчихсон хосууд тийм ч амархан салаад байдаггүй. Харамсалтай нь, амьдрал дээр эсрэгээр байх нь цөөнгүй. Таашаал авахад саад болдог, эрчүүдэд таалагддагүй зүйл бий. Үүнийг анхаарахад гэмгүй.
Эмэгтэй хүн нэг их ач тус хүргэж байгаа мэт секст хандах. Үүний сацуу сэрэл нь удтал хөдлөхгүй, ханамж авч чадахгүй байх. Энэ тохиолдолд эр хүнд өөрийн чадавх, чалханд үл итгэх, дутуу дүгнэх сэтгэлзүй бүрддэг.
Илт худал дуу гаргаж жүжиглэх. Хуурамч дур тавилт гэж байдаг л даа. Гэхдээ та үүнийг эвлэгхэн хийж чадахгүй бол оролдох хэрэггүй.
Сексийн үед ахуйтай холбоотой асуудал бүү ярь. Эр хүний хамаг хүслийг унтраадаг зүйл шүү дээ. Харин сексийн дараа яривал үр дүнтэй.
Эрчүүд өөрсдийн чадавхтай бодитой үнэлдэг улс. Гарцаагүй доогуур түвшинд байвал хэрээс хэтрүүлэн магтах хэрэггүй. Доромжлол мэт сонсогдоно. Сэтгэлд дулаан, аятай ганц нэг үг хэлэх нь илүү оновчтой.
Тааламжтай байгаагаа та ч хэлж болно шүү дээ. Эрчүүдэд уян хатан байдал илүү таалагддаг.
Дашрамд хэлэхэд, махлаг эмэгтэйчүүд эсрэг хүйстэнд тийм таатай санагддаггүй. Махлагдуу ч гэсэн аятайхан эмэгтэйчүүд байдгийг үгүйсгэх гэсэн юм биш. Гэхдээ ор хөнжлийн асуудалд махлаг эмэгтэйчүүд цэвэр физиологийн бэрхшээл үүсгэдэг гэнэ. Хэт зузаан ташаанаас болж эрхтэн гүн орохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх, хөдөлгөөний эвсэл болхидуу, удаан байх жишээтэй.
Энэ бүхэн эрхтний хөвчрөлд онц сайн нөлөөлөхгүй нь тодорхой. Зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт сурталчилдаг гоолиг бие, сэргэр хөх, чилгэр өгзөг зэрэг секслэг эмэгтэйн тодорхой дүр төрх эрчүүдийн оюун ухаанд шингэж, бий болсныг хэлэх нь зүй.