utaanii-esreg-ayan

Зорилтот бүлгийн иргэдэд ШАХМАЛ ТҮЛШ хандивлав

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Эко дүүрэг-Утаагүй орчин” утааны эсрэг сайн үйлсийн аянг 10 дугаар сараас эхлүүлж амжилттай үргэлжилж байна.

Тус аянд Хан-Уул дүүргийн төрийн 12, хувийн хэвшлийн есөн байгууллагын нийт 900 гаруй ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний бааз дээр шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг 163 зорилтот бүлгийн айл, өрхүүдэд 12201 шуудай, 305 тонн шахмал түлш хандивлаад байна.

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн Боловсролын хэлтсийн 86 хүний бүрэлдэхүүнтэйгээр шахмал түлшний бааз дээр ажиллаж 880 шуудай, 22 тонн, Мал эмнэлэгийн 23 хүн 168 шуудай буюу 4.2 тонн шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө дүүргийн зорилтот бүлгийн айл өрхүүдэд түлш худалдан авч хандивлах аяныг үргэлжлүүллээ.

Тус аян Хан-Уул дүүрэгт 2020 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг утааны эсрэг “Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Агаар орчныг бохирдолгүй болгох үйлсэд гар бие оролцон, эерэг зүйлсийг уриалж буй ажилд нь амжилт хүсье.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих