Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчмын 5.2 га газарт 85 нэгж талбарын 310 гаруй иргэд газраа орон сууцаар солих хөтөлбөрт хамрагдсан бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж дээрх иргэд 100 хувь шинэ байрандаа орлоо. Одоогоор тухайн нэгж талбарт газрыг чөлөөлөх, орон сууцны төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажил явагдаж байна.