Халуухан хонгорууд минь тоглоом тоотой нь дээрээ гэж!
Африкийн Тунис улсад нэгэн гайхалтай явдал болжээ. Эртнээс энэ улсад могойг хүсэл тачаал, сэрэл мэдрэхүйн билэг тэмдэг гэж үзсээр иржээ. Ийм ч учраас урт хайрханг дүрсэлсэн дуурайсан шилэн оймс, эмэгтэйчүүдийн дотуур хувцас ихээхэн эрэлттэй байдаг.
Саяхан нэгэн тунис эмэгтэй могой-шилэн оймсоор нөхрөө үүлэн борооны явдалд өдөөн дуудахаар шийджээ. Орой нь урт чилгэр хөлөндөө өнөөх шилэн оймсоо өмссөн нь яг л хэвлээр явагч орон дээр мушгиралдан хэвтэж буй мэт харагдсан аж.
Эмэгтэй толгой биеэ хөнжлөөр бүтээн зөвхөн өрөөсөн хөлөө ил гарган хүлээж байтал нөхөр нь орж иржээ. Гэсэн ч нөхөр нь сэрэл тачаалыг өдөөн дуудсан дохио бэлгийг шууд л хорт могой гэж харж ихэд цочирджээ. Ингээд бушуухан галын өрөөнөөс хутга авчиран унтлагын өрөөнд нь үүрлэсэн могойн “толгойд” зоон эхнэрээ хүнд шархдуулсан байна.
Маш хучтэй дүрсэн тул хутганы үзүүр хөлийн тавхайгаар нь гарч ирэх дөхөн цус их алджээ. Азаар эмнэлэгт хурдан хүргэсэнээр амийг нь аварсан гэнэ шүү.