Секс бол дотно харилцаа. Гэхдээ энэ таныг найз залуутайгаа эсвэл өөрийн бүсгүйтэйгээ илүү дотно байлгах ганц зам биш. Зарим үед сексийн харилцаанд яарах хэрэг байдаггүй. Хэрвээ та үүнд бэлэн биш байгаа бол, таны хайрыг амттай болгох өөр олон зүйл бий шүү. Амраглахаас ч илүүтэй дотно харилцааг төрүүлдэг хайрын есөн үйлдлийг сануулж байна.
Даруухнаар үнсэх –Яагаад олон эмэгтэйчүүд духан дээрээ үнсүүлэх дуртай байдгийн шалтгаан нь энэ байна. Духан дээр үнсэх нь уруулан дээр үнсэхээс илүү сайхан байдаг. Учир нь энэ бол сексэд яарсан хэрэг биш, энэ бол зүгээр л тэр таныг халамжилж байгааг харуулдаг
Нууцаа хуваалцах –Хэн нэгэнд хүсэл мөрөөдлийнхөө тухай хуваалцах нь хэн нэгнийг үнсэхээс илүү амар байж болно. Хэрвээ найз залуу тань танд хамгийн нандин нууцаа хуваалцаж байвал та тэрэнд маш чухал хүн.
Олон нийтийн газар гар гараасаа хөтлөлцөх- Эрчүүд таалагдсан эмэгтэйтэйгээ унтахыг хүсдэг ч, зөвхөн онцгой гэсэн эмэгтэйгээ л олон нийтийн газар гараас нь хөтөлдөг. Гараас чинь хөтлөх нь тийм ч сүртэй зүйл биш юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ эрчүүд ингэх нь бусдын анхаарлыг татаж, тантай хамт байгаагаа бусдад мэдэгдэхийг хүсэж байна.
Тэврэх –Тэврэлт бол найз залуутайгаа ойр дотно байх физиологийн болон сэтгэл хөдлөлийн үйлдэл. Хамт байхдаа хэдийгээр биеэрээ ойрхон байсан ч, бусад хэсэгт нь хүрэх хэрэггүй. Зүгээр л тэврэхэд та аз жаргалтай байх болно.
Бие биенийхээ нүд рүү ширтэх –Бусад хүний нүдрүү ширтэхэд хэцүү л дээ. Бид хоорондоо ярилцаж байхдаа хэдэн секунд тутамд л бие биенээ гүйлгэн харж байдаг шүү дээ. Удаан ширтэнэ гэдэг үнэхээр эвгүй. Хэдий тийм ч та 2 бие биенийхээ нүд рүү илүү тухтайгаар энхрийлэн удаан хугацааны турш харвал та ямар нэгэн онцгой зүйлийг мэдрэх болно.
Гэр бүлийнхэнтэй нь уулзах- Найз залуугийнхаа гэр бүлтэй уулзана гэдэг бол маш том алхам. Энэ бол найз залуу тань өөрсдийнхөө харилцаанд нухацтай хандаж байна. Хэрвээ тэр таньтай удахгүй хэзээ нэгэн цагт сална гэсэн бодолтой байсан бол таныг хайртай дотны хүмүүстэйгээ танилцуулахгүй. Гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж байгаа нь тэр таньтай урт хугацаанд хамт байхыг хүссэн.
Тав тухтай нам гүм байдал- Та 2 юу ч ярихгүйгээр хамт суух, энэ нь дотно харилцааны нэгэн хэсэг гэдгийг ойлгох болно. Таньдаг хүнийхээ хажууд дуугүй байх нь эвгүй. Гэхдээ хажууд нь байхад үнэхээр тухтай байдаг тийм хүнтэйгээ хамт байвал жинхэнээсээ амрах болно.
Удаанаар бүжиглэх- Удаанаар бүжиглэх хичнээн романтик болохыг та мэдрэх болно. Хэрвээ та хамтрагчтайгаа хөгжмийн аянд ч, чив чимээгүй нам гүм өрөөнд ч найган бүжиглэж чадвал дотно харилцааг бий болгож чадна.
Онигоо ярих – Бид танихгүй хүнтэй онигоо яриад байдаггүй шүү дээ. Хамгийн дотны найзуудтайгаа л ярьдаг. Хэрвээ найз залуу тань сайн найз чинь биш юм бол түүнтэй болзох зорилго нь юу вэ? Дотно харилцаа бол хамтдаа хийж болох бүх зүйл биш юм. Хөгжилтэй зүйлүүдийг ч бас хийх хэрэгтэй.