Зарим зүйлийг эс тооцвол, ихэнх хүмүүс секст дуртай байдаг. Хүмүүс бэлгийн харилцаанд орж байхдаа илүү тав тухтай, үгээр илэрхийлэх аргагүй дур таашаалыг мэдэрдэг. Тэд тэрхүү таашаалыг мэдрэхийн тулд зүгээр л секс хийдэг.
Тэгвэл бидэнд эрүүл сексийн амьдрал нь илүү их эрүүл мэнд, эрч хүчийг өгдөг гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Эмч, судлаачид танд “Та хайртай хүнтэйгээ тогтмол эрүүл бэлгийн харьцаанд орсноороо, өөртөө илүү эрч хүч, эрүүл мэндийг авчирна” -гэж баяртайгаар хэлж байна.
- Секс бол хамгийн сайн өвчин намдаах арга
Залуусаа сайхан мэдээ! Эмэгтэйчүүд толгойны өвчнөө арилгахын тулд хэр их секс хийдэг бол?… Тэгэхээр энэ арга ямар ч өвдөлтийн мэдрэмжийг ор мөргүй арилгадаг гэдгийг шинжлэх ухаан нотолжээ. Ялангуяа, дур тавилт нь өвчнийг намдааж өгдөг бөгөөд сексийн үед ялгардаг гармонууд нь өвчинийг намдаахад тус болдог. Түүнчлэн сексийн үед эмэгтэйчүүдийн толгойны өвчинийг намддаг гэхээс гадна, нуруу болон хөлний өвчин намдаадаг. Мөн эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийн үедээ гар хангалага хийх нь ч өвчнийг намдаахад тус болдог.
- Секс таны цусны даралтыг бууруулдаг.
Олон хүмүүс цусны даралт ихсэлтээс болж зовдог, гэвч үүнийг өөрчлөх хялбар бөгөөд хөгжилтэй арга нь секс хийх юм. Гэхдээ гар хангалга хийх үед энэ нь үйлчилдэггүй. Нилээд хэдэн судалгааны үр дүн секс хийх нь цусны даралтыг богино хугацаанд бууруулдаг болохыг харуулсан байдаг. Сексийн үед биеэс ялгардаг окситоцин нь хүнийг стресснээс салахад тусалдаг ба стресс нь цусны даралт ихсэлтэнд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл юм. Окситосин зөвхөн сэтгэл санааг өөдрөг болгохоос гадна таны цусны даралтыг багасгаж чаддаг болох нь батлагджээ.
- Секс түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлж чаддаг
Түрүү булчирхайн хорт хавдар бол маш хэцүү өвчний нэг бөгөөд бидний эргэн тойронд ийм өвчтэй хүмүүс олон байдаг. Үнэндээ, эрэгтэйчүүдийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сайхан арга бол сексийг тогтмол хийх юм. Хорт Хавдар Судлалын Үндэсний Төв-ийн тогтоосноор өдөрт бүр 1-ээс илүү удаа дур тавих нь энэ өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга гэжээ.
Энэ судалгааг хийхдээ зөвхөн сексийн хамтрагчтай бэлгийн хавьталд орохоор хязгаарлаагүй бөгөөд, нойтон зүүдний тоог хүртэл оруулж тооцсон байна. Мөн судалгааг нилээд хэдэн жилийн туршид олон хэмжээний эрэгтэйчүүд дээр ажиглалт шинжилгээ хийж гаргасан бөгөөд үр дүнд нь секс тогтмол хийснээрээ түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлалыг 30%-р бууруулдаг гэж баталж чаджээ. - Секс бол хамгийн сайн биеийн тамирын дасгал
Секс бол сайн дасгал болж чадах мэдээж хэрэг, гэхдээ энэ нь хамтрагчтайгаа хэдэн байрлал сонгож хийхээс хамаарах бөгөөд зүрх судасны томоохон дасгал болно. Бүр хамгийн залхуу бага хурдтай секс хүртэл хамгийн багадаа 100 калори шатаадаг болохыг эмч нар батлан хэлдэг. Секс туршилтын үр дүнгээс харахад минут бүрд хагас калори шатдаг болохыг тогтоосон. Мөн мэдээж хэрэг сексээр дасгалийг орлуулах нь гүйлтийн зам дээр бүтэн цаг гүйсэнээс хавьгүй илүү хөгжилтэй. - Секс цусны эргэлтийг сайжруулдаг
Сэрэл ихээр хөдөлж секс хийх үеэр цусны эргэлт дээд зэргээр сайжирдаг гэдгийн ямар ч судалгаа шинжилгээгээр номлох шаардлагагүйгээр хүн бүр мэддэг. Гэхдээ сексийн үеэр цусны эргэлт сайжраад зогсохгүй илүү сайн ашигтай цус үүсдэг гэдгийг тэр бүр мэдэхгүй болов уу. Хамгаас хайртай хүнтэйгээ санаа амар секс хийхэд эрэгтэй эмэгтэй алиных нь цусны эргэлт дээд цэгтээ хүрч, муу цус чинь шинэ цусаар сэлбэгдсэний маргааш та үнэхээр эрч хүчтэй байхаас гадна илүү удаан залуу сайхнаараа байх нь тодорхой юм. - Секс давсагны үйл ажиллагааг сайжруулна
Энэ нь бүх хүнд зориулагдаагүй бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай тусгай үйлчилгээ юм. Итгэнэ үү байна уу өөрөө мэд, секс хийснээр эмэгтэйчүүдийн давсагны үйл ажиллагаа сайжирдаг. Шөнө дунд бие махбодийнхоо “бие засах” шаардлагаар хагас нойртой сэрж ариун цэврийн өрөө явах хэн дуртай байна гэж?… Үүнийг хэрхэн зохицуулах вэ? Хариулт нь тун энгийн, зүгээр л илүү их секс хий, ингэснээрээ чи шээсээ илүү удаан барих боломжтой. - Секс дархлааны системийг дэмждэг
Хүн бүр өвчин тусчихгүй тулд дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг мэддэг. Тэд үүний төлөө зөв хооллож, хангалттай амарч С витаминыг өндөр тунгаар хэрэглэх хэрэгтэй гэдгийг ч мэднэ. Гэхдээ таны дархлааны системийг дэмжих хамгийн мундаг дэмжигч бол секс гэдгийг мэдэх үү?
Сексийн үеэр өвчин үүсгэгч нянг эсэргүүцэх хүний биед хэрэгтэй эсрэг биет үүсдэг байна. Долоо хоногт нэгээс багагүй секс хийдэг хүн огт хавьталд ордогүй хүнээс хамаагүй илүү эрүүл, дархлаа сайтай байдаг гэнэ. Ерөнхийдөө бол секс бол хамрын ханиад анагаагч юм. - Секс зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхэд тусална
Хүмүүсийн нас баралтын нийтлэг шалтгаан бол яах аргагүй зүрхний шигдээс юм. Тэгвэл эрчүүдийн энэ өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулах нэг арга бол долоо хоногт 2 удаа идэвхитэй бэлгийн харьцаанд орох. Энэ эрчүүдийн зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг 2 дахин бууруулдаг.