Сайхан залуутай болзох үедээ сандарч тэвдээд нэг л болж өгөхгүй байна уу? Тэдний өмнө сандрах бус харин ч хорвоо дээрх ганц хувь “Би” гэдгээ мэдэр. Ингэхийн тулд байдлыг гартаа авах дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Тайвшрал Тайван байдлаа алдахгүй байх эхний арга бол тайвшрах явдал юм. Хэн ч танд халдаж чадахгүй, бас хэн ч танд юу хийхийг чинь заахгүй. Тиймээс бага зэрэг тайвшраад бүү түгш. Хэрэв чи сандраад эхэлбэл залууд чинь тухгүй санагдаж эхэлнэ.
2.Алиа хошин, хөгжилтэй бай Тайван байдлаа алдахгүй гээд дүйнгэ юм шиг бай гэсэн үг биш. Өөрийнхөө хошин занг нээ. Чиний хошин зан бусдаас өөр онцгой байж болох юм. Хэн мэдэх билээ буулгаж авахыг хүссэн залуу чинь чамтай адил мэдрэмжтэй байх ч юм билүү? Тэгээд ч эрчүүд шог мэдрэмжтэй бүсгүйчүүдэд илүү дуртай байдаг шүү дээ.
3.Өөрийнхөөрөө бай Тайван байдлаа алдахгүй байхын тулд юуны түрүүнд өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Хэрэв чи өөрийнхөөрөө байхгүй юм бол өөр хэн байх билээ. Өөрийнхөөрөө байх өөрийн гэсэн зан чанараа гаргана гэдэг тайван байдлаа хадгалах хамгийн зөв зам гэдэгт итгээрэй.
4. Эелдэг бай Хөгжилтэй байна гэдэг хэн нэгэнд бардамнах, дорд байдлаар харьцахын нэр огт биш. Бусдыг шоолж, хошигнолдоо оруулах нь харин ч байдлыг эсрэгээр эргүүлж мэдэх юм.
5.Өөрийгөө сайн талаас нь харуул Үргэлж үргэлж үргэлж аль болох өөрийн сайн талаа харуулахыг хичээ. Өөрийнхөө давуу талыг мэдрэнэ гэдэг тайван байхын нэг үндэс юм. Таалагдаж буй хүнийхээ хажууд тайван байна гэдэг эхлээд үргэлж хэцүү байдаг.
6.Нөхөрсөг бай Буулгаж авахаар оролдож буй залуугийнхаа өмнө тайван байх бас нэг зам нь нөхөрсөг байх явдал юм. Түүний сонирхдог зүйлийн талаар ярь. Аль болох харилцан яриаг хөгжилтэй, завгүй байлга.
7. Даруу бай Энэ байдал эсрэг хүйстний чинь сонирхлыг өдөөх болно. Даруу байх нь гайхалтай алхмуудын үндэс болдог. Бүх зүйлээ шууд битгий ил гарга. Түрүүлж алхам бүү хий. Гэхдээ чи түүнийг сонирхож байна гэдгээ ойлгомжтойгоор харуул.
8.Бага зэрэг сээтэгнэ Сээтэгнэл бол эрчүүдэд таалагдах хамгийн үр дүнтэй аргын нэг юм. Гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй шүү. Яаж ч сээтэгнэж болно. Санаандгүйгээр гарт нь хүрэх, харц тулгарах гэх мэт. Үе үе сээтэгнэх аргыг удаан хугацаанд үргэлжлүүлээрэй.
9.Өөртөө итгэлтэй бай Эцэст нь чөлөөтэй байх сүүлийн арга бол өөртөө итгэлтэй байх явдал юм. Өөртөө итгэлтэй байна гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ өөрийнхөө бусдаас ялгарах давуу талыг мэдэж байгаа тохиолдолд энэ нь тийм ч хэцүү зүйл биш юм. Өөртөө итгэлтэй бүсгүй л өөрт таалагдсан залуугаа уургалж чадна шүү дээ. Өөртөө итгэлтэй бай бүсгүй минь.