sexy

Тоо хэмжээнээс илүү ЧАНАР чухал

Сексийн ажил хийж байх явцад окситоцин хэмээх гормон ялгарах бөгөөд итгэл болон ойр дотно байдлыг бий болгодог байна. Уг гормоны хэмжээ дур ханахын өмнө ердийн үеийнхтэй харьцуулахад 5-6 дахин нэмэгддэг. Нэн ялангуяа сарын тэмдэг ирэхээс өмнө сексийн ажлыг өдөр бүр хийвэл зүгээр байдаг. Учир нь сарын тэмдэг ирэхийн өмнөх биеийн ямар нэгэн өвдөлт зовиурыг сексийн үед ялгарах эндорфин нь өвдөлтийг намдааж өгдөг тустай.

-Мөн сексийн ажлыг хийж дууссаны дараагаар хүний бие организм пролактин гормоныг илүүтэй ялгаруулж эхэлдэг. Энэхүү гормон нь тархины эд эсэд нөлөөлдөг. Сүүлдээ үнэрт нь мэдрэмтгий байдал илүүтэй нэмэгдэх ба зөн билгийн болон бүтээлч сэтгэхүйн хөгжилтэй шууд холбоотой байдаг.

-Сексийн дур хүсэл буурах нь сэтгэл санааны тогтворгүй, тайван бус байдалтай холбоотой байдаг. Иймд аль болох бодол санаагаа цэгцэлж, цовоо сэргэлэн, тайван байхыг хичээж, дуртай зүйлээ хийх аль эсвэл орчноо сольж, шинэ соргог зүйлийг мэдрэх хэрэгтэй.

-Улаан дарс болон зарим нэг амттан нь /гүзээлзгэнэ, шоколад, гадил, самар… гэх мэт/ сексийн дур хүслийг төрүүлэхэд багагүй нөлөөлдөг ажээ.

-Бүсгүй хүний дотуур хувцас нь эрэгтэй хүний анхаарлыг илүүтэй татдаг байна. Иймд аль болох хурц тод өнгийн, загвартай, торгон материалтай байхаас гадна аль болох өөрийн биед эвтэйхэн байвал зүгээр.

-Богино банзал, шилэн тирко, өндөр өсгийтэй гутал өмссөн ямар ч хүүхэн бусад энгийн хувцасласан хүүхнүүдийг бодвол илүү эрчүүдийн анхаарлыг татдаг төдийгүй дур булаам, эмэгтэйлэг бас тачаангуй харагддаг байна.

Дашрамд зөвлөхөд ямар ч тохиолдолд тоо хэмжээнээс илүү чанар чухал байдгийг сана

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих