happy love

Цор ганц нь байхад таны ЗӨВ ҮГ чухал 

Бусдаас хайрыг авахын тулд эхлээд өгөх хэрэгтэй байдаг – энэ бол орчлон ертөнцийн хууль юм. Ухаалаг эмэгтэйчүүд үүнийг бүгд сайн мэддэг. Хэн нэгний хайрыг соронз мэт татахыг хүсч байвал өөрт байгаа хамгийн хүчтэй зэвсэг болох ҮГ-ийг ашиглаад үзээрэй.

Хосуудын хувьд ч ялгаагүй өөрийн харилцаа хандлагаа харуулах хамгийн шилдэг арга бол хайртдаа ЗӨВ ҮГ  хэлэх юм.

Тэгэхээр эрчүүд эмэгтэйчүүдээс яг юу сонсохыг хүсдэг вэ?  Дараах хамгийн түгээмэл хэллэгүүдэд анхаарлаа хандуулна уу.Эдгээр үгс таны залууд дуу шиг уянгалаг сонсогдох бөгөөд та хоёрын харилцаанд ч мөн сайнаар нөлөөлөх болно!

1. Чи минь яаж байна даа? 

ХУВИЛБАРУУД:

  • Би чамдаа яаж туслах уу?
  • Энэ байдлаас чинь гаргахад би яаж туслах вэ?
  • Чи минь яг одоо юу хүсэж байна?
  • Чамайг минь юу баярлуулах байсан бэ?
  • Биднийг баярлуулах ямар зүйлийг би хийж чадах уу?…гэх мэт

 Тэр таны халамжийг маш ихээр хүсдэг. Халамж нь таны залууд та хоёрын харилцааг хэр гүн бас бат бөх болохыг мэдрүүлдэг.  Та ийм аргаар л түүний бие болон сэтгэлийн ханамж танд ямар чухал гэдгийг түүнд ойлгуулж чадна.

Энэ үгийг сонссон залуус юу боддог вэ:

“Намайг сонсож, ойлгож, халамжилдаг хүн байгааг мэдэх нь надад өөрийг маань чухал хүн гэдгийг мэдрүүлж байна,миний хэцүү нөхцөл байдалд байх нь түүнд хамаагүй зүйл биш, тэр үнэхээр надад туслахыг хүсдэг юм байна гэдгийг ойлголоо…” 

2. Би чамтай хамт байхдаа аюулгүй байдаг

ХУВИЛБАРУУД:

  • Энэ асуудлыг чамтай хамт маш хялбархан шийдвэрлэчихлээ!
  • Чамайг ….. /зурагт янзалсанд, компьютер зассанд, өлгүүр тогтоосонд/ би маш их баяртай байна.
  • Чи минь миний мөрөн дээрх ачааг хөнгөллөө.
  • Би үүнийг ганцаараа хийж чадахгүй байлаа!
  • Чи минь надад маш том зүйл хийж өглөө….гэх мэт

Танд хайртай залуу таныг өөрийнх нь дэргэд байхад тухтай, дулаан, аюулгүйгээр мэдрээсэй гэж хүсдэг. Түүний хүчин чармайлтыг дэмий зүйл биш гэдгийг ойлгуулснаар таны залууд үргэлжлүүлэн халамж тавих урам зориг өгөх болно.

Энэ үгийг сонссон залуус юу боддог вэ:

“Бид харилцаагаа цааш үргэлжлүүлж, маш олон зүйлийг хамтдаа барьж босгох бат бэх суурь тавьсан гэдгийг би ойлголоо, Би түүндээ илүү ихийг хийж өгмөөр байна!”

3. Би чамайгаа дэмжиж байна

ХУВИЛБАРУУД:

  • Би чамаараа бахархаж байна.
  • Би чамдаа итгэж байна.
  • Чи минь үүнийг чадна аа!
  • Юу ч болсон би чамтайгаа хамт.
  • Бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй,
  • би чамайг тэднээс илүү сайн мэднэ,
  • би чамдаа итгэж байна… гэх мэт

Бүр үргэлж мэддэг байх ёстой.  Залуу тань эрсдэлтэй зүйл хийхэд ч, ялалтаа тэмдэглэх гэж шампанск буудуулах үед ч тэр. Гэхдээ эрэгтэй хүн гэдэг хүч чадлын билэг тэмдэг биш шүү дээ. Тэгэхлээр хайртай залуугийнхаа хувьд та хэнтэй ч зүйрлэшгүй хамгийн чухал хүн. Түүнийг дэмжихдээ түүнд итгэж, түүгээр бахарх.

Залуу тань илүү хүчтэй болох болно:

“Түүний минь дэмжлэг надад олон асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн өөртөө итгэх итгэл өгдөг”. “Би илүү их хүч чадалтай болчихлоо” , “Би өмнөө тулгарах ямар ч хэцүү саад бэрхшээлийг даван туулж чадна гэдгээ мэдэрч байна”…

hosuud

4. Хаа нэгтээ хамт зугаалцгаах уу?

ХУВИЛБАРУУД:

  • Пикник зохиоцгооё!
  • Теннис тоглоцгооё (дугуй унацгаая, сэлцгээе…)
  • Хоёулаа аялцгаая
  • . Наадам очиж үзэцгээе.
  • Гэртээ үлдээд хоол захиалцгаая…гэх мэт

Залуу тань таныг түүнтэй хамт цагийг өнгөрүүлээсэй гэж хүсдэг.  Зөвхөн чухал, хэрэгцээтэй тохиолдолд л хамт байх биш. Адал явдал, тоглоом, эерэг сэтгэл хөдлөлөөр цэнэглэгдэх нь түүнд агаар мэт хэрэгтэй байдаг!

“Гэр – ажил, ажил – гэр, амралт – зурагт” гэсэн тойргоор үргэлж явбал хосын харилцаа нэгэн хэвийн болж хувирна.  Тиймээс бяцхан баяр зохиож бай. Мөн нэг зүйлээ байнга давтах хэрэггүй.

Хэрэв залуу тань таныг үргэлж кафе эсвэл ресторан дагуулж ордог бол та түүнийг гэртээ уриад үз. Хэрэв та түүнд өөрийн гараар бэлтгэсэн амтат хоолоо хийж өгвөл нэг сумаар хоёр туулай буудлаа л гэсэн үг!

Залуус юу гэж боддог вэ? “Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа бидний харилцааг шинэлэг байлгахад тусалдаг!” “Иймэрхүү бяцхан баяр ихэвчлэн халуухан сексээр дуусдаг”

5. Би чамайг хүсэж байна

ХУВИЛБАРУУД:

  • Чи миний дур хүслийг өдөөж байна!
  • Чамайг ингэхэд би хяналтаа алддаг…
  • Энд минь хүрээч…
  • Гуйя, дахиад…
  • Чиний үнэрээс болж галзуурах нь…гэх мэт

Сексийг үргэлж залуу тань эхлүүлнэ гэж найдаж хүлээх хэрэггүй. Эхний алхамыг хий!  Түүнийг ямар ихээр хүсэж байгаагаа мэдүүл. Та сахилгагүй, томоогүй байснаараа юу ч алдахгүй шүү дээ.

Эрчүүд харин ч баярладаг: “Энэ нь надад тачаангуй, хүчтэй гэдгийг маань мэдрүүлдэг”. “Түүнийг ингэхэд би амьдаараа шатдаг!”, “Би өөрийгөө сонирхолтой, хүсэмжит залуу гэдгээ мэдсэнээр бид улам ойртож, харилцаанд дулаан уур амьсгал орж ирдэг”.

6. Баярлалаа!

ХУВИЛБАРУУД:

  • Би чамд маш их баярлаж байна!
  • Надад хэлэх ч үг алга…
  • Чиний хийсэн зүйлд би юу гэхээ ч мэдэхгүй байна!
  • Чиний тусламж надад маш чухал!
  • Чиний халамж намайг үнэхээр аз жаргалтай болгож байна.
  • Чамайг энэ тухай бодсонд үнэхээр таатай байна… гэх мэт

Ихэнх залуус энгийн зүйлийг хүсдэг:  Хийсэн зүйлийг нь үнэлэхээс эхлээд. Тэр танд туслахыг бас таныг аз жаргалтай болгохыг хүсдэг.  Магадгүй энэ нь түүний цусанд байдаг байх. Тиймээс түүнд баярлаж талархсанаа илэрхийлж бай.

Битгий харамла! өгөөмөр баярлалааг хэлснээр таны залуу энэ үед

“Миний хөдөлмөр, үр дүнг тэр минь их өндрөөр үнэлдэг гэдгийг би мэднэ. Тиймээс ч би хүчин чармайлт гаргахад бэлэн байдаг”. “Түүнийг жаргалтай болгож байгаагийн тэмдэг бол түүний минь талархал. Энэ нь намайг жинхэнэ эр хүн гэдгийг баталж байна гэсэн үг шүү дээ!”, “Би түүнд ямар нэг зүйл хийж өгөхөд тэр минь өөрийгөө онцгой нэгэн гэдгээ мэдэрдэг бөгөөд хариуд нь надад маш олон зүйлийг өгөхөд бэлэн байдаг”….

7. Би чамд хайртай

ХУВИЛБАРУУД:

  • Чамайг инээмсэглэхэд би дуртай.
  • Би чиний гаранд хайртай.
  • Би чиний тэврэлтэнд хайртай.
  • Чамайг /ямар нэг зүйл/ хийхийг би харах дуртай.
  • Би чиний  хоолойд би дурласан.
  • Чамайг нойрондоо ярихыг би сонсох дуртай.
  • Би чиний гайхширсан царайг харах дуртай.
  • Би чиний цамц, зангиа, өмссөн бүхэн таалагддаг… гэх мэт

Хайртай гэдгээ нээлттэй, итгэлтэйгээр хэлж чаддаг эмэгтэй бол хувь тавилангийн бэлэг. Гэхдээ хэрэв эдгээр үгс хайр татам харц мөн зөөлөн тэврэлттэй хамт байвал – энэ бол жинхэнэ кайф тиймүү.

Тэгэхээр хэрэв та хайрт залуугаа танд ямар чухал хүн гэдгийг харуулахыг хүсвэл дээрх бүх үгсийг ашиглаарай. Эдгээр үгсийг ямар үед хэрэглэхийг та өөрөө л мэднэ. Ингэснээр та түүний хувьд цор ганц, дахин давтагдашгүй нэгэн байх болно.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих