Тохиолдлоор учирсан хэн нэгэнтэй та бэлгэвчгүй сексдэж байсан бол…
Хэн нэгэнтэй гэнэтийн учирлаар сексдэх үед танд бэлгэвч байхгүй бол түүнээс татгалзаж чадах уу? Үнэхээр татгалзаж эс чадаад, бэлгэвчгүйгээр сексдсэн үеэ та яг одоо санаж байна уу?
Ийм тохиолдолд ихэнхдээ эрчүүд л хамгийн түрүүнд бэлгийн замын халдварт /тэмбүү, трихомонад, хламид микоплазм/өвчнийг авсан байдаг. Эдгээр өвчний нян нь эр хүний бэлэг эрхтэнээр дамжин чимээгүйхэн дээшилж, үл анзаарагдан амьдарсаар байдаг бөгөөд үүнийг эмч нар симптомгүй үеийн/ямар нэгэн шинж тэмдэггүй/ халдвар гэж нэрлэдэг. Эдгээр нян бактериуд ямар өвдөлтгүйгээр дээшилсээр эрэгтэй хүний түрүү булчирхайг заавал олж очино.
Эр хүний “Хоёр дахь зүрх” хэмээн нэрлэгдэх бэлэг эрхтэнг бүрэн бүтэн ажиллах боломжийг алдагдуулдаг түрүү булчирхай үрэвслийн үед эмчид хандахаас айж хэзээ ч болохгүй. Тэр тусмаа энэ өвчний шинж тэмдэг дараахь байдлаар илэрч байгаа бол заавал эмчид очих ёстой шүү. Ихэндрээ дараах шинжүүд илэрдэг байна.
-Бэлгийн ажил хийж байх үед тааламжгүй мэдрэмж төрөх ба цагаасаа өмнө дур тавина. Гэхдээ дур тавилт нь сул бөгөөд өвдөлттэй, үрийн шингэн дотор цусархаг өнгө ажиглагдана.
-Хэвлийн доод хэсэг болон цаашлаад бэлэг эрхтэний хуухнаг, төмсөг, анус /хошного/, салтаа орчмоор хөндүүрлэн өвдөж эхэлнэ.
-Шээх үед хорсож хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Дээрх шинж тэмдэг илэрсэн бол та эмчид хандах хэрэгтэй. Үүнийг эмчлэхэд тийм ч хэцүү биш. Мэргэжлийн эмчийн заавраар эмчилгээ хийлгэж халдварт өвчний нянг устгаснаар та дахин эрүүл саруул болж урдын аз жаргалтай амьдралдаа эргэн ирэх бүрэн боломжтой.