kiss

Үнсэлтийн дөрвөн өртөөгөөр аялахуй

Хосуудын харилцаанд дотно өнгийг нэмэх сайхан зүйлсийн нэг бол яахын аргагүй ҮНСЭЛТ мөн. Үнсэлт нь хайраа илэрхийлж, дотоод сэрэл мэдрэмжээ өгүүлэх сонгодог хэлбэр болдог. Тиймээс хайрттайгаа туршиж үзэх үнсэлтийн дөрвөн өртөөгөөр аялаарай.

Нэг. Эскимо үнсэлт

eskimo kiss

Хайртдаа хайраа илэрхийлэх хамгийн сайхан үнсэлтүүдийн нэг бол эскимо. Та хайртай хүнээ тэвэрч, хамраа хооронд нь үрж эрхлэхийг хэлнэ.

 

 

 

Хоёр. Франц үнсэлт

french kiss

 

Энэ үнсэлт нь маш нойтон мэдрэмж төрүүлэх бөгөөд хайртынхаа хэлийг өөрийнхөөрөө “үдэшлэгт” урьж байна гэсэн үг.

Сонгодог төрөлдөө ордог уг үнсэлт нь та хоёроос ур чадвар шаардах ч санаа зовох хэрэггүй.

 

 

Гурав. Шивнээ үнсэлт

kiss

Нэг нэгэн рүүгээ аажмаар дөхөж, чихэнд нь хайрынхаа үгсийг зөөлнөөр шивнэмэгц хайрт чинь таныг үнсэхийг хэлж байгаа юм.

Гэхдээ энэ үнсэлтийн үед орчин бүрдсэн байх хэрэгтэйг санаарай.

 

 

 

Дөрөвийн үнсэлт

angel kiss

 

Сайхан үнсэлт болгон заавал уруул дээр бий болдоггүй. Тиймээс “сахиусан тэнгэрийн үнсэлт” гэгдэх хайртынхаа нүдэн дээр үнсэх ч бас сайхан шүү.

Мөн нүдэн дээр үнсэхээс гадна хүзүү, мөр, гарыг үнсэх нь романтикийн нэг хэлбэр юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих