Кино урлагийн шилдгийг шалгаруулах 93 дахь удаагийн наадам амжилттай болж өнгөрлөө. БНСУ-ын уран бүтээлч Youn Yuh-jung ‘Minari’ киноны дүрээрээ Оскарын наадмаас ‘Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртлээ.
Тэрбээр шагнал авсныхаа дараа,
“Та нарын мэдэж байгаачлан би Солонгос хүн. Яг миний нэр бол Юн Ё Жон. Гэхдээ ихэнх чинь намайг Юн Ё Жон гэж дуудаад байсан. Өнөөдөр бүгдийг чинь ингээд уучиллаа. Би дэлхийн нөгөө талд амьдардаг хүн болохоор Оскарыг зурагтын нэвтрүүлэг мэт үзээд суудаг байсан. Тэгсэн би энд ингээд зогсож байгаадаа итгэж өгөхгүй нь. Надад саналаа өгсөн Академийн гишүүддээ баярлалаа. Кино багийн хамт олондоо баярлалаа. Бид бүгд гэр бүл болчихсон. Найруулагч Isaac-гүйгээр би энд зогсохгүй байх байсан. Тэр миний ахмад бас найруулагч минь байсан. Би өрсөлдөөн тэмцээнд итгэдэггүй л дээ. Би яаж Glenn Close-ийг ялж чадах билээ. Түүний олон сайхан дүрийг би үзэж байсан. Энэ төрөлд нэр дэвшсэн 5 нэр дэвшигчид бүгд өөр өөрсдийн кино, өөрсдийн дүрээрээ гарч ирсэн болохоор хоорондоо өрсөлдөх шаардлагагүй. Өнөөдөртөө би та нараас арай жаахан л азтай байчихлаа. Мөн намайг ажиллах боломж өгдөг 2 хүүдээ баярлалаа гэж хэлмээр байна. Ээж нь хичээж ажиллаад үр дүн нь энэ шүү хүүхдүүд минь. Миний анхны тоглосон киног найруулсан найруулагч маань их сайхан сэтгэлтэй байсан. Баярлалаа. Намайг энэ шагналыг авч байгааг амьд байх үедээ харсан бол үнэхээр их баярлах байсан байх. Бүгдэд нь маш их баярлалаа” хэмээв.