Порно бичлэг дэлхий даяар маш их хүчээ авч байна. Учир нь хот суурин газрын амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг нь интернэт болсонтой холбоотой байж болох юм. Порно шимтэн үзэгчдийн ихэнх хувь нь эрчүүд байдаг. Дийлэнх эрчүүд зүгээр л зугаагаа тайлах гэж эсвэл сонирхлын журмаар хаяа нэг үздэг гэж өөрсдийгөө боддог. Гэвч порно нь архи, тамхинд донтодгийн адил донтуулах үр нөлөөтэй болохыг сэтгэл судлаачид нотлоод байна. Та дараах шинж тэмдгээр өөрийгөө шинжээд үзээрэй.
Порно бичлэгийн арвин их нөөц
Зуу зуун бичлэгийн цуглуулгыг бий болгосон байгаа биш биз. Сэтгүүл гэж үзвэл нэг уул болгохоор их нөөцийг өөрийн компьютер эсвэл нууц хард дискэнд байршуулсан байх. Хадгалдаггүй юмаа гэхэд маш олон вэб хаягууд эсвэл хайлтын арга хэрэгслийг мэддэг болсон байвал та өөрийгөө асуудалд орсон гэдгийг эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Хаа сайгүй порно
Биедээ авч явж болох бүх л зүйлд халдварласан байх. Утас, нөүтбүүкээс авахуулаад тантай хамт байж болох бүх зүйлд тэр өөрийн гэсэн орон зайтай байж мэдэх юм. Бас нэг зүйл бол таны өдрийн хэдий хугацааг порно эзэлж байна. Нэг л эхэлсэн бол үзээд л үзээд л байна уу?
Та өөрөөсөө асуух хэрэгтэй порно бид 2 ямар харилцаатай вэ? Тэр найз чинь эсвэл найз охин чинь бүр аль эсвэл амьд явах баталгаа юу?
Хэрэв та амралтын өдөр хааяа нэг үздэг бол өөртөө санаа зовоод байх зүйлгүй. Харин өдөр ирэх бүр үзэх хугацаа болон өдрүүд нэмэгдээд эхэлвэл та донтож эхэлж байна гэж ойлгож болно.
Түүнгүйгээр юу ч эхлэхгүй
Өглөө эрт порногүйгээр эхлэхгүй, ажилдаа порно үзсээр хоцрох, 00-д суухдаа хүртэл порнотойгоо. Тэр чиний бүх үйл ажиллагаатай хамт явна. Хором бүр хамт. Бусад донтолтын адил чамайг зүгээр суулгахгүй байнга хажууд чинь чирэгдэнэ.
Үнэхээр чухал уу?
Порно үзсээр ажлаа харилцаа холбоогоо алдах. Магадгүй чамд илүү амар тухтай болсон мэт санагдаж болох юм. Порнотойгоо хамт байх цаг чинь ихсэж байгаа мэт баяр хөөрийн мэдрэмжтэй болж байна уу? Ийм тохиолдолд зүгээр л сэтгэл судлаачид эсвэл хэн нэгнээс зөвлөгөө авахаар хүнд түвшинд хүрсэн байна гэж өөрийгөө бодож болно. Энэ бол донтуулагч. Магадгүй та боломж гарвал нэг порно үзчих юмсан гэж бодож суугаа байж магад.
Эцэст нь хэлэхэд энэ бол донтолт тиймээс ноцтой түвшинд хүрээгүй дээр нь хяналтандаа аваарай. Танд амжилт хүсье!