Өөрийн өндрийн хэмжээнд тохирсон зөв бие галбиртай байна гэдэг эрүүл байгаагийн шинж. Харин та илүүдэл жинтэй, түүнээсээ хэрхэн салах арга ухаанаа олж ядан байвал хоол идэх дуршлаа бууруулаад үз. Мэдээж үүнийг дасгал хөдөлгөөнтэй хоршуулвал илүү үр дүнтэй. Ер нь хүн илүүдэл жингээсээ сална гэдэг тэвчээрийн шалгуур болдог зүйл. Тиймээс хоол идэх дуршлаа бууруулах нь нэгэн төрлийн тэсвэр хатуужлын сорилт гэж ойлгож болно. Илүүдэл жиндээ “Баяртай” гэж хэлэх цаг нь болж.
Сэтгэл зүйчдийн тооцоолсноор хоолоо хязгаарлаж турж чадсан хүмүүсийн 20 хүрэхгүй хувь нь тэвчээр гаргадаг бол 80 хувь нь хоолны дуршлаа “хуурах” аргыг хэрэглэсэн байдаг байна. Тэгвэл хоолны дуршлыг “хуурах” сэтгэл зүйн аргад суралцан, өөрт тохирохыг нь сонгон хэрэглээрэй.
1. Хоол идэхийн өмнө аяга рашаан ус эсвэл улаан лоолийн шүүс уу.
2. Том биш жижгэвтэр тавганд хоолло. Тэгвэл хоолны орц их юм шиг санагдана. Түүнээс гадна та цэнхэр, хөх өнгийн хоолны хэрэгслийг сонгоорой. Энэ өнгө тайвшруулах үйлчлэлтэй төдийгүй хоолны дуршлыг бууруулах нөлөөтэй.
3. Хоолондоо нэмэлт амтлагч, халуун ногоо хэрэглэсний хэрэггүй.
4. Хоолоо хурдан залгилж бус харин удаан зажилж ид.
5. Хөргөгчиндөө өндөр калоритай хоол байлгах хэрэггүй.
~Илүүдэл жингээсээ салах нь ТЭВЧЭЭРИЙН асуудал~
6. Жимс, ногоог нүдэнд өртөхөөр газар ил тавь.
7. Зурагт үзэх, сонинд үгийн сүлжээ таах үедээ хоол иддэг зуршлаасаа салахын тулд өөрийгөө ямар нэг зүйлээр залхаа.
8. Супермаркетад худалдаа хийхдээ зориуд цатгалан очиж бай.
9. Хэрвээ үдийн хоол хүртэл тэвчихгүй бол чихэр ид.
10. Нэг өдөр идэх ёстой хоолныхоо 80 хувийг өглөө, өдрийн хоолондоо ид.
11. Үдийн хоолондоо заавал ногоо хэрэглэ.
12. Өдөр тутмын хоолны цэсэндээ буурцагны төрлийн вандуй, гурвалжин будаа, шошийг заавал оруул.
13. Хэрвээ ходоод чинь хоол нэхээд байвал хөнгөн дасгал хийгээд унт.
14. Хэрэв хоол идмээр санагдаад байвал шүдээ угаачих. Хоол идсэний дараа шүдээ угаадаг зуршил хоол идэх дуршлыг намдаадаг.
15. Бүр тэвчихгүй байвал шөнө хагас аяга сүүтэй цай уучих. Энэ бол нойргүйдлийн сайн эм.
16. Хэрэв өдөрт таван удаа хооллоод сурчихсан бол алим, тараг уу.
17. Чавга, инжирийн хандаар хоолны дуршлаа хуурч болно. Ханд бэлтгэх жор нь, 0,5 кг жимсийг угаагаад гурван литр усанд хийж чанана. Усыг 2,5 литр болтол ширгээж, хоолныхоо өмнө хагас аягыг ууж хэвшээрэй.
18. Үнэртэй усны тусламжтайгаар хооллох аппетитийг үгүй болгож болно. Үүний тулд хооллохын өмнө үнэртэй уснаас хамрын орчим түрхээрэй.
19. Бариу өмд, даашинз сонгон өмс.
20. Хамгийн гол нь, та ямар ч хоолны дэглэм барьсан бай хангалттай уураг, тос, нүүрс ус, аминдэм, бичил элементүүдээр хангагдсан байх ёстой.