АНУ-ын секслогичдын явуулсан судалгаагаар хосууд дотуур хувцастай гэхээс илүү нүцгэн унтах нь тэдний харилцаа улам бат бөх болдогийг тогтоожээ.
Чикаго хотын хосуудын харилцааны зөвлөх агентлагийн судлаач, 56 настай Харри Сэммонсын ярьснаар дотуур хувцастай унтах нь сексийн үеийн сэрэл мэдрэмжийг өндөр болгодог ч нүцгэн унтсанаас илүү мэдрэмжийг төрүүлж чаддаггүй аж.
XVI зууны үед Шотланд болон баруун Европын ихэс дээдсүүд нүцгэн унтахыг илүүд үздэг байсан бөгөөд эртний Хятадын хаад ноёд хүртэл энэ зарчмыг баримталдаг байсан хэмээн судлаач онцолсон байна.
Харри Сэммонс ярихдаа “Хүний арьс бол мэдрэлийн эрхтэн. Тиймээс түүнийг хязгаарлах дотуур хувцас мэдрэмжийг бууруулдаг. Хэрэв хосууд сексийн өндөр мэдрэмжтэй, харилцаагаа нягт байлгахыг хүсвэл нүцгэн унтах хэрэгтэй. Бид эхээс хувцастай мэндлээгүйг санахад илүүдэхгүй” гэжээ.
Хойд Америк, Европын орнуудын хосууд нүцгэн унтах нь элбэг байдаг. Харин Ази болон Өмнөд америкчууд бүрэг ичимхий зангаасаа болж хосууд нь нүцгэн унтахыг чухалчилдаггүй аж.