15039649_1138104522963179_4542818530650383632_o

Хэт хурдан дур тавилт хоёр шалтгаантай

Эрчүүдийн сэтгэлийг зовоодог түмэн асуултын хамгийн нэгдүгээрт хэт хурдан дур тавилт байдаг. Хурдан дур тавьдаг
эрчүүд өөртөө итгэх итгэлээ алдаад л байдаг. Өөрөөр хэлбэл, сексийн амьдрал сэтгэлзүйд ихээхэн нөлөөлдөг гэдгийг эндээс харж болно. Нэг минут хэртэй хугацаанд бэлгийн ажил хийдэг буюу богино хугацаанд үрийн шингэнээ гадагшлуулах нь бэлгийн сулралын шинж.
Тэгвэл энэ нь ихэвчлэн бэлгийн амьдралаа эхэлж буй өсвөр насныханд тохиолддог. Өсвөр насныхны эрхтэний толгойн хэт мэдрэмтгий байдал, сэтгэл санааны хэт хөөрөлтэй холбоотойгоор хэт хурдан дур тавьдаг байна. Гэхдээ сексийн байнгын харьцаа, дадал туршлагатай болмогц энэ байдал арилдаг. Харин насанд хүрсэн, бэлгийн тогтмол харьцаанд байдаг эрчүүдэд ийм байдал тохиолдолдох нь үндсэн хоёр шалтгаантай.

1. Бие махбодийн шалтгаан

Эруул мэндийн асуудалтай, эсвэл эрхтэний бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Бие махбодийн хувьд хоёр шалтгаантай байж болно. Эрхтэний толгойн хэт мэдрэмтгий байдал, архаг везикулит гэж байдаг. Энэ нь төмсгөнд үүссэн эр бэлгийн эс болон үрийн шингэний бусад бүрдүүлэгчдийн хуримтлагдаж байдаг үрийн уутанцрын үрэвсэл. Үрийн уутанцрын үрэвсэл нь түрүү булчирхайн үрэвсэлгүйгээр бие даан үүсдэггүй. Бэлэг эрхтэний толгойн мэдрэмтгий байдал нь төрөлхийн ба олдмол байж болно. Олдмол нь баланопостит эсвэл тээрхийн арьсны нарийслын үед тохиолддог.

2. Сэтгэл зүйн шалтгаан

Сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал, анхны азгүй тохиолдлоос тогтсон хямрал бэлгийн амьдрал эхлэх үеийн хэт сэтгэл хөдлөл, айдастай холбоотой. Заримдаа үрийн шингэн хэт хурдан гадагшлах нь зөвхөн хүний өөрийнх нь айдас, болгоомжлолтой холбоотой байдаг.
Судалгаагаар бол бэлгийн хавьтал дундажаар 2 минутаас илүүгүй үргэлжилдэг. Гэвч үүнийг ойлгоогүйгээс олонхи нь хэт хурдан үргэлжилнэ гэхээс айж, гутардаг нь буруу юм. Эрчүүд гар хангалгыг их хийснээс үүдэн үрийн шингэн нь хэт хурдан гадагшилдаг болдог. Гар хангалга их хийснээрээ үрийн шингэн гарахын өмнөх сэтгэл хөдлөлийг бараг хайхардаггүй. Энэ нь яваандаа дур ханахын өмнө төрөх мэдрэмжийг хянах чадваргүй болгодог.
Дээрхээс дүгнэвэл бэлгийн хавьтал нь хүний бие махбодь болон сэтгэл санааны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Сексийн үед эрэгтэй хүн үрийн шингэн ялгаралтаа хянах нь хамгийн чухал юм. Эрэгтэй хүний сэрэл амархан өдөөгдөж хурдан буурдаг бол эмэгтэй хүний сэрэл нь аажмаар өдөөгдөж мөн удаанаар дур ханадаг.

Гэхдээ энэ ялгааг аль болох багасгасаар нэг хэмнэлд оруулахад хосууд анхаарч илэн далангүй ярилцах, харьцаж, бэлгийн хүчтэй таашаалыг хэн хэн нь авч чаддаг байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд далд шаналж сууснаас хоорондоо ярилцаж, цаашилбал мэргэжлийн секс судлаач эмчид хандан шалтгааныг зөв оношлох нь чухал.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих