~Эрчүүдийнхээ секс чадварыг мэдмээр байна уу…~
Германы Berliner Zeitung сэтгүүлд саяхан нэг сонирхолтой нийтлэл хэвлэгдэн гарчээ. Тус нийтлэлд сэтгэл зүйч Сем Гослинг хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулж, эрчүүдийн сонсдог хөгжим нь сексийн ур чадварт нь хэрхэн нөлөөлдөг тухай хуваалцсан байна.
Хэрвээ найз залуу чинь рок хөгжим сонсдог бол чамд олон тооны дур тавилтыг бэлэглэж чадна. Авах таашаалаа сунгах, секс марафоноо шөнийн туршид үргэлжлүүлэх нь түүний хийх дуртай ажлуудыг нэг.
Поп хөгжмийн сонирхогчид сексээс таашаал авах дуртай төдийгүй, бүсгүйдээ ч гэсэн сексийн таашаалыг өгч чаддаг. Тэд биеийн хөгжилдөө их анхаарал тавьдаг бөгөөд бүсгүйдээ ч гэсэн тийм шаардлагыг тавьдаг. Гэхдээ эдгээр эрчүүд секс туршилтанд төдийлөн дуртай биш
Сүүлийн үед хүчээ авч буй инди урсгал нь цаг үеэсээ хоцрохыг хүсдэггүй залуучуудад их таалагдаад байгаа. Хэрвээ найз залуу чинь инди сонсдог бол тэр нарийн мэдрэмжтэй хүн бөгөөд сексээс өмнө оюунлаг, гүн ухааны сэдэв хөндсөн яриаг өрнүүлэх дуртай. Сексдээ жаахан залхуудуу тул дассан сурсан арга барилыг илүүд үздэг.
Хэрвээ найз зауу чинь янз бүрийн урсгалын боловч зөвхөн хит болсон дууг сонсох дуртай бол секст их нухацтай ханддаг хүмүүсийн нэг юм байна. Түүнд нэг шөнийн секс хангалтгүй тул байнгын нэг хамтрагчтай байхыг илүүд үздэг. Гэхдээ тэрбээр энхрийлэлийн үг хэлэхдээ маруухан бөгөөд нэг төрлийн секс байрлалыг эрхэмлэдэг.
Найз залуу чинь Рэп ба хип-хоп сонсдог бол чамайг жинхэнэ туршлагын туулай болгодог бололтой. Тэр сэтгүүл, порно кинон дээрээс харсан бүх байрлалуудыг амьдрал дээрээ хэрэгжүүлэхийг оролдоно. Гэхдээ мэдээж, бүсгүйнхээ сонирхолыг ч бас харгалзан үзнэ. Түүний сексийн ур чадвар нь хамгийн даруухан, ичимхий бүсгүйг хүртэл нүүрэмгий болгож мэдэх юм шүү.
R’n’B ба Soul энэ урсгалыг сонсох дуртай залуус маш эмзэг. Тэр бүсгүй хүн бүрээс халамж, эхийн хайрыг харж байдаг. Тэдний хувьд секс бол хоёрдогч. Түүний хайрлах бүсгүй нь энхрий ялдам, үнэнч хань байх нь хамгаас чухал.