Hyatad

ХЯТАД: Аялал жуулчлал салбарын орлого тогтмол өсөх хандлагатай байна

БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын орлого жилээс жилд тогтмол өсөх хандлагатай байгаа талаар мэдээллээ. Тодруулбал,  энэ онд гэхэд тус улсын аялал жуулчлалын салбарын орлого 130 тэрбум ам.доллар давах төлөвтэй байгаа ажээ. БНХАУ 2018 онд 141 сая жуулчин хүлээн авсан бөгөөд гадаад жуулчдыг татсанаар 127 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлт аж.

Хятад улсын аялал жуулчлалын хөгжлийн 2019 оны тайланд дурдсанаар Азийн аялагчид Хятадын аялал жуулчлалд томоохон байр суурь эзэлж байна. Түүнчлэн урд хөршид аялж буй гадаад жуулчдын 60 хувийг Азийн аялагчид эзэлж байгаа бөгөөд Европ, Хойд Америкийн аялагчид удаалжээ.

Тухайлбал, Хятад улсад аялж буй гадаад жуулчдын тоог Мьянмар, Вьетнам, Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын аялагч тэргүүлж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих