couple1

Хэдэн цагт секс хийхээс дур ханалт шалтгаалдаг

Эмэгтэй: Дөнгөж сэрсэн ч секс хийн ханамж авахад бэлэн байдаг. Цусан дахь зүүдний даавар буюу мелатонин багасаж биеийн дулаан ихэсдэг. Хэрэв загас наадуулахыг хүсвэл эмэгтэйгээ бүрэн сэрэхийг хүлээж, бүү яараарай.

Эрэгтэй:
 Жинхэнэ секс хийх цаг. Бэлгийн даавар буюу тестостерон дээд зэргээр ялгарч дур хүсэл төрж маш мэдрэмтгий болсон байна.

8:00 -10:00 цаг
Эмэгтэй: 
Нойрноосоо бүрэн сэрсэн тул загас наадуулахад бэлэн. Баяр хөөрлийн даавар буюу эндорфин ихэссэн байна.

Эрэгтэй: Зан билэг нь хөдөлсөн байна. Тестостерон багасаж хэвийн хэмжээндээ очсон тул цүнхээ аваад ажил руугаа явсан нь дээр.

10:00 – 12:00 цаг
Эмэгтэй:
 Бэлгийн таашаалыг маш сайхан авч чадна. Ямар ч төрлийн секст бэлэн.

Эрэгтэй: Өөрсдөө санаачлага идэвх гаргах нь бага.

16:00 – 18:00 цаг
Эмэгтэй:
 Бэлгийн дур хүсэл нь унана. Бүр үнсэлт, тэврэлтээс хүртэл тээр шаах нь бий. Ажлын ачаалал их байна.

Эрэгтэй: Өдрийн ачаалал буypax тул загас наадуулах хэрэгтэй болдог үе.

18:00 – 20:00 цаг
Эмэгтэй:
 Чихээрээ дурладаг үе нь тул эрчүүд гоо сайхан, зан аалийг нь сайтар магтаж өгвөл ашигтай.

Эрэгтэй: Ямар ч чадвар бас сонирхолгүй байна. Зөвхөн хоол унд, зөөлөн буйдан л нүдэнд нь харагддаг. Биеийнх нь бүх хүч чадал нь хоолоо боловсруулан шингээхэд зориулагдана.

20:00 – 22:00 цаг
Эрэгтэй, эмэгтэй хоёулаа сексийн идэвх сэргэж давхацдаг сайхан цаг. Дэмий сул өнгөрөөхөд харамсалтай.

22:00 – 00:00 цаг
Эмэгтэй: 
Шөнө болж цусан дахь мелатонин ихэссэн тул нойр нь хүрч бие нь суларна. Хэдийгээр бэлгийн дур хүсэл нь багасдаг ч зөөлхөн үгс, халуухан тэврэлтэнд дуртай хэвээрээ.

Эрэгтэй: Бүх бие нь суларсан байдаг. Гэсэн ч өдрийн үлдэгдэл энерги, эрч хүчээ сексэнд зориулахад бэлэн байдаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих