Гэр бүл болсноос хойш хэдхэн жилийн дараа эхнэр нөхөр хоёрын ор хөнжлийн ажилд хямрал гарч эхэлдэг. Яагаад ч юм нөхөр аль болох бага секс хийж бас урьдынх шигээ энхрийлж янаглах нь улам багасдаг.
Эр хүний бэлгийн амьдрал, ажил хэрэг хоёр нягт холбоотой байдаг. Хэрэв эрчүүдийн ажил хэрэг муу явагдах аваас дур хүсэл төрөх нь улам багасч, бэлгийн амьдрал нь танагддаг байна. Харин ажил сайн байхын хэрээр ихэд дур тачаалтай байдаг.
Тэгэхээр танай нөхрийн бэлгийн амьдрал хямрах юм бол ажил хэрэг нь ямар байгааг сайн бодоорой. Нөгөө талаар эмэгтэй хүний зарим үйлдэл эрчүүдийн бэлгийн хүслийг шууд дардаг гэдгийг та мэдэж байх хэрэгтэй. Алдаа гаргахаас ч сэргийл.
1. Эмэгтэй хүн бэлгийн ажил хийх үедээ порно кинонд гардаг бүсгүйчүүд шиг их ёолж ёхолж, элдвээр амьсгаадаж жүжиглэх нь эрчүүдийн дур хүслийг шууд бууруулдаг. Учир нь эр хүн зөн совингоороо мэдэрч байдаг. Ялангуяа худлаа дур тавьж жүжиглэхийг.
2. Энд тэнд үнс, тэгж ингэж илж таал гэх мэтээр байнга зааж сургах аваас тун удалгүй бэлгийн амьдрал хямарч эхлэнэ.
З. Эмэгтэй хүн оронд орчихоод мөнгө санхүү, гэр орны эвдэрхий хэмхэрхий, будаг шунх гээд л элдэв асуудлаа бодож хэвтэх хэрэггүй. Үүний улмаас эр хүн өөрийг нь хүсэхгүй байгааг мэдэрч энэ бодол нь улам лавширдаг.
4. Эрэгтэй хүний бэлгийн ажлыг өөр хэн нэгнийхтэй харьцуулж яривал энэ дэлхийн хамгийн тачаангуй эр ч тун удалгүй сэтгэл нь хөрдөг байна. Тэгэхээр та энэ тал дээр яг баривчлагдсан партизан шиг таг дуугүй гүрийх хэрэгтэй.