huuhdiin-setgel-zurh-setgel-zui

Хүүхдийнхээ сэтгэлд ШАРХ үлдээхгүй байх ЗӨВЛӨМЖ

      Биеийн шарх эдгэдэг, сэтгэлийн шарх эдгэдэггүй гэдэг. Зөвхөн томчуудад бус бяцхан хүүхдүүдэд ч мөн сэтгэл зүрх бий. Хүүхдийнхээ сэтгэлд шарх үлдээх үйлдэл болгоомжгүй үйлдэл хийхээс сэргийлээрэй.

Бие махбодь
Анхан шатны хэрэгцээ болох хоол хүнс, хувцас, амьдрах эрүүл орчноор дутаах, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, зүй зохисгүй үйлдэл үзүүлэх, хүч дорой байдлыг ашиглан гар хүрэх, цохиж зодох. Аав ээжүүд стресс бухимдлаа тэдэнд гаргах.

Эрүүл мэнд
Хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, сэтгэхүйн хувьд хөгжлийн хоцрогдол илэрч байгаа эсэхэд санаа тавихгүй, биеийн зовуурыг анхаарч тоохгүй байх, эмч зөвлөхийн зааваргүй дур зоргоороо эм бэлдмэл хэрэглэх, эмчилгээ хийж турших.

Сэтгэл санаа
Хүүхэдтэй хөндий харилцах, ярилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хэн нэгтэй адилтгаж жиших, хүсэл сонирхлыг нь дэмжихгүй байх басамжилсан үг хэллэг хэрэглэх, олны дэргэд тоглоом доог тохуу хийх, айлган сүрдүүлэх

Боловсрол
Хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, хоцрогдуулах, сургууль завсардуулах, цэцэрлэг сургуулиас зохион байгуулах эцэг эхийн хурал цуглаанд очихгүй байх, насанд нь тохироогүй хичээлийн агуулгаар хэт шахах.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих