Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Төгөлдөр, Эргүүлийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Энх-Амгалан нар энэ сарын 10-нд “Хархорин” захын үүдэнд байсан сэжиг бүхий хүнийг шалгажээ.
Ийн О, М нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух Э-ийн гэрээс дунд гарын мөнгөн хөөрөг нэг, цагаан өнгийн алтан нуухтай шүрэн хөөрөг нэг, дунд гарын мөнгөн аяга гурван ширхгийг хулгайлсан байсныг шуурхай илрүүлсэн байна.