brail-useg

Монгол-Германы хамтарсан сургуульд “Брайль” үсгийн ном хандивлав

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хоёрдугаар курсын оюутан Э.Энхжин  Засаг даргын орлогч Х.Анхбаяртай уулзаж харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан брайль үсгийн ном бэлэглэлээ.
Э.Энхжин хэлэхдээ: “Харааны бэрхшээлтэй хэдий ч сурах хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдэд туслах санаачилгыг багийнхаа гишүүн болох Г.Энхтуул, Ш.Удвал гэсэн хоёр хүүхэдтэй нийлж гаргасан. Бид сургуулиасаа тодорхой дэмжлэг авч, Налайх дүүргийнхээ харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг болон 3 төрлийн зохиолын номыг хандивлаж байна. Бидний хандивыг хэрэгцээтэй эздэд нь хүргэж өгөхийг хүсэж байна” гэв.

Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Соёлын ордны дарга С.Баасанхүү нар санаачилга гаргасан оюутнуудад талархлаа илэрхийлээд Номын сангийн явуулын үйлчилгээгээр дамжуулан брайль үсгийн номыг хэрэгцээтэй хүүхдүүдэд хүргэхээ илэрхийллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих