Япон улсын зарим орон сууцны цахилгаан шатанд “Гэрийн тэжээвэр амьтан” гэсэн тусгай товчлуур байдаг ажээ.
Энэ нь цахилгаан шатанд гэрийн тэжээвэр амьтантай цуг орсон тохиолдолд оршин суугч товчлуурыг дарахад агаарыг шүүж эхэлдэг байна.
Үнэрт хэт мэдрэмтгий болон амьтнаас харшилтай хүмүүст зориулсан товчлуур аж.
Харшилтай хүн цахилгаан шатны агаар цэвэрхэн болтол нэг хэсэгтээ хүлээх анхааруулсан дохио өгдөг гэнэ.