doctor-hot

Бүсгүйчүүдийн дур тавилтын талаар судалгаатай ярилцья

Бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүдийн 1-4 хувь нь тогтмол дур тавьдаг. Тэгвэл үлдсэн хувь нь огт таашаал авч чаддаггүй гэсэн үг үү. 

Үгүй. Харинн энд нэг л зүйл тэдэнд саад болдог. Энэ бол шээс, оргазм хоёроо ялгалгүй бие засчихлаа гэж бодох явдал. Эмэгтэй хүний оргазм ихэнх тохиолдолд кофены жижиг аяга дүүргэхээр хэмжээтэй байдаг бол  эрэгтэй хүнийх ердөө халбагахан хэмжээтэй гэнэ шүү.

Эмэгтэй оргазм харахад яг шээс шиг шингэн, халуун байдаг ч бүтэц, тогтоц, амт нь эрс ялгаатай. Тэгээд ч эмэгтэй хүний Жи цэг үрэгдэхэд давсгийн хөвхгөр /Urethral sponge/ гэх пролон шиг агшиж, тэлдэг зүйл хөвсийж томордог. Ингэснээр шээсний сүвийг бүхэлд нь хааж, шээс гарах ямар ч боломжгүй болгодог. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар бөгөөд эрэгтэй хүнд ч ийм үйл явц тохиолддог.

 

Urethral sponge

Эмэгтэй хүний Жи цэг үрэгдэхэд давсгийн хөвхгөр хөвсийж томордог.

Эмэгтэй оргазм дур тавилтын оргил үед хүрэхэд шээсний сүвээр гардаг. Гэхдээ шээс биш Ю цэг /Skene glands/ гэх булчирхайгаас ялгардаг шингэн юм. Ю цэгийн булчирхай давсгийн хөвсгөр дотор байдаг бөгөөд давсгаас наана, шээсний сүвний амсар дээр байрладаг. Амтны хувьд байгалиасаа чихэрлэг байх ч таны өдөр нь идсэн хоол унднаас болж амт нь өөрчлөгдөж болно. Жишээлбэл, хан боргоцой сексийн үед ялгарах бүх шингэнийг илүү чихэрлэг болгодог.

Судалгаа: Эрдэмтэд эмэгтэйчүүдийг сексийн өмнө бие засуулаад, тусгай аппаратад нөхөртэй нь бэлгийн харилцаанд оруулсан. Ингэхэд эмэгтэйчүүдийн давсаг хоосон хэвээр, харин давсгийн хөвхгөр нь бэлцийж, Ю цэгийн булчирхайгаас шингэн ялгарч байгаа нь аппаратын тусламжтай шууд харагджээ.

Мөн дур тавих үед шээсээ удаан тэвчиж байгаад бие засах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Эсвэл ямар нэг зүйл гарах гээд байгаа юм шиг санагдана. Тэр үед бие засах нь гэж санаа зовж биеэ барилгүй сул тавих хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь шээх нь гэж айсандаа, эсвэл амьдралдаа нэг удаа дур тавиад шээчихлээ гэж андуураад дахиж хэзээ ч дур тавьдаггүй. Үнэхээр харамсалтай. Гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн үнэнч хайранд бал нэмсэн ийм сайхан зүйлээс эмэгтэй хүн ичсэндээ нүүр буруулах ёсгүй.

Секс хос хоёрын хэн нэгэнд нь л таашаал, сэтгэл ханамж өгөх зорилготой, зориулалттай зүйл юм биш. Аль, аль нь сэтгэлийн дээд цэнгэл амсаж, дурлалдаа умбах сайхан боломж билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих