Бүсгүйчүүд хайртай хүнээ сексийн дараа хурхираад өгөхөөр гомдоллодог шүү дээ. Тэгвэл эрчүүдийн дийлэнх нь үүлэн борооны ажилаа дуусмагц унтдаг гэсэн судалгаа байна.
Харин эмэгтэйчүүдийн хувьд секс нь ядрахад хүргэдэггүй аж. Дур тавьсны дараа цусан дахь гликогены тоо багасдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь булчинд тэжээл өгөх бөгөөд нойр нь бие махбодын сульдаанаас хамгаалах өвөрмөц урвал болдог аж.
Тиймээс эмэгтэй хүний булчингийн цул эрэгтэй хүнийхээс бага байдаг тул секс нь түүний хувьд тамирдах зүйл биш гэнэ.
Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд:
-Дур тавьсны дараа эрэгтэй хүний бие организмд допамины түвшин буурна.
-Таашаалын оргилд хүрсний дараах серотонин болон окситонин боловсруулалт нь эсрэгээр ихсэх аж. Серотонин нь эрчүүдэд нойр хүргэх байдлаар үйлчилнэ. Статистикийн баримтаас үзэхэд эрчүүдийн 80 хувь нь дур тавиад хэдэн минут болсны дараа шууд унтдаг аж.
Эрчүүдийн бараг 40-өөд хувь нь сексийн явцад ч унтах нь байдаг гэнэ. Эмэгтэй хүнд ч гэсэн серотонин гормон үйлчлэх боловч эстроген гормон нь хаалт тавьдаг тул нойрмоглодоггүй, харин ч сэргэх нь бий.
Иймд бүсгүй та яримаар байгаа бол үүнийгээ сексээс өмнө бодолцоорой!