kiss

Франц үнсэлтийн “А” дүрэм

Францын алдарт жүжигчин Жерар Депардье үнсэлцэх урлагийг төгс эзэмшсэн бөгөөд янз бүрийн кинонд хамтран тоглосон жүжигчин бүсгүйчүүдийнх нь дурсан ярьснаар түүнтэй үнсэлцэхэд хорвоогийн бүхнийг умартаж сэтгэл баяр хөөрөөр бялхдаг гэсэн байдаг. 

Өрнөдийн орнуудад “Франц үнсэлт” буюу “хайрын үнсэлт” үнсэлт өргөн дэлгэр. Хайр дурлалын орон хэмээгдэх энэ нутгийн хосууд “сайхан үнсэлт сексээс илүү” хэмээн ярилцах нь ч бий. Тиймээс халуухан хайрын үнсэлтээс суралцах багахан зөвлөмж хүргэе.

Юуны өмнө Холливудын романтик кинон дээрээс олонтаа харж байсаар “Франц үнсэлт”-ийг төсөөлөх хэрэгэтэй. Төсөөллөө бодит болгож хосууд хоёул ам аа ангайж хэлээрээ бие биенийхээ хэлний дотор талыг үрж үнсэнэ. Заримдаа нэг нь нөгөөгийнхөө хэлийг уруулаараа хумин сорж үнсэнэ.

Сорох үеийн үйл явцыг болж өгвөл эрэгтэй хийвэл илүү тааламжтай. Хамтрагчдаа өвдөлт үүсгэхгүйгээр соролтын хүчийг нэмэгдүүлэхэд таашаал илүү бодитой болж эхэлнэ….Энэ мэтээр үнсэлтийг өөрсдийн мэдрэмжээр  яаж ч үргэлжлүүлж болно. 

Дээр дурдсан шүү дээ.  Үнсэлцэх урлагт хүн зөнгөөрөө  суралцдаг гэж. Тэгэхлээр үнсэлтийг хэдэн ч төрлөөр хийж болно.  Энэ таны  мэдрэмжийн орон зай.  Германы гүн ухаантан Иоанн Секундын бичсэнээр зөвхөн дурлалын гэсэн тодотголтой үнсэлтийн 19 төрөл байдаг аж. Эцэст нь хэлэхэд үнсэлт бол хайрын илэрхийлэл юм.

 

 

 

 

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих