Хүмүүсийн дунд “Анхны харцаар дурлах” гэдэг ойлголтыг ихэвчлэн өсвөр насны охид, хөвгүүд байдаг үзэгдэл ойлгох нь бий. Тэгвэл хижээл насны хүмүүс ч анхны харцаар дурлах тохиолдол байдаг.
Харин анхны харцаар дурлах, анхны хайр хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Анхны харцаар хэн ч дурлаж болох бөгөөд доорх дөрвөн шалтгааныг авч үзэе.
Анхны дурлал ба темперомент: Сангивиник темпероменттой буюу сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, гомдож баярлах нь амархан сангивиник хүмүүс анхны харцаар дурлах нь элбэг байдаг. Тэр дурлал нь бүтэлгүй болбол сэтгэл гутралд ч автаж болзошгүй . Харин дуу муутай, зожигдуу зантай хүмүүс тэр бүр анхны харцаар дурлаад байдаггүй.
Анхны дурлал ба мөрөөдөл: “Ханхүү” эсвэл “гүнж”-ийн мөрөөдөлд автсан хүмүүст бодит амьдралаас хэт тасархай дурладаг. Хэт мөрөөдөмтгий хүмүүс ховсдуулсан мэт анхны харцаар шууд дурладаг. Гэвч тэрхүү дурлал нь ихэвчлэн сохор байдаг тоогүй.
Анхны хайр ба хамгийн анхны сэтгэгдэл: Хоёр гуравхан үг солиод л бие биедээ татагддаг, тэмүүлдэг хүмүүс байдаг. Ийм хүмүүст тэр үлдээсэн таатай сэтгэгдэл, дотно мэдрэмжиндээ хөтлөгдөөд л дурлачихдаг. Үүнийг анхны харцаар гэж ойлгож болно. Хожим нөгөө хүнийх нь тийм ч таатай биш зан чанар, үйлдэл илэрч урам хугарч сэтгэл гонсойвол анхны сэтгэгдэлд автагдсан маш хүчтэй стресст орох нь бий. Иймд анхны сэтгэгдэлд нэг их том ач холбогдол өгсний хэрэггүй.
Анхны хайр ба амьдрах орчны нөлөө: Хүмүүс нэг газар удаан амьдран суух эсвэл ажиллахад хоорондоо гайхалтай сайн зохицдог. Нэг орчинд байх нь тэднийг бие биенээ илүү сайн мэдэх, ойлгоход боломж бүрдүүлдэг аж. Энэ нь тохиолдлын чанартай биш учраас илүү тогтвортой, ирээдүйтэй.
Энэ нь анхны харцаар дурласан гэж үзэж болох ч үүнд огцом бус аажмаар, орчин нөлөөгөөр хүрч байна гэсэн үг.