Дотуур хувцасны эмэгтэй тасагт нэвт гэрэлтдэг, хээтэй, торон зэрэг тачаангуй хэв маягтай хөхний даруулга, дотоож, утлагын хувцас мэтийг зүгээр нэг өнгө, материалын өргөн сонголтыг бүрдүүлэх гэж худалдаалдаг гэж эмэгтэй та бодоогүй биз.
Бүсгүй хүний дотуур хувцас нь эрэгтэй хүний анхаарлыг илүүтэй татдагийн гол шалтгаан нь торны цаанаас нэвт гэрэлтэх бүхэн эрчүүдийг хүслийг бадраадаг аж. Харин тэдний хамгийн ихээр таалдаг дотуур хувцасанд ямар хэв загварууд багтдаг бол…
1.Thongs
Эмэгтэй хүний өгзөг, ташааг гайхалтайгаар чимж өгдөг энэ төрлийн дотуур. Африк, Өмнөд Америк, Азийн орнуудад хэдэн мянган жилийн тэртээд үүссэн гэгддэг энэ төрлийн дотоож нь эрчүүдийн харааг эрхгүй татдаг нь нууц биш.
Хэлбэрийн хувьд : G-String, V-String, T-Back , C-String гэх мэтчилэнгээр ангилагдсан цөөнгүй төрөл байдаг ажээ. Өдгөө эрчүүд ч түлхүү өмсөх болсон байна.
2. Boyshorts
Суудал богинотой, чөлөөт загварын “шорт” хэлбэрийн энэ турсик сүүлийн үед багагүй мода болоод байгаа нь өөг сайн дарж, эв хавгүй галбирыг засахаас гадна “илхэн” харагдах өгзөгний ялигүй тонтойсон доод хэсэг нь эрчүүдийг өдөөх нэг “заль” болдог гэнэ.
3.G-Strings
Уучлаарай энд хөгжмийн тухай яриагүй болно… Хөгжмийн хэлтэй андуурагдах тохиолдол гардаг уг дотоор хувцас нь анх XIX зууны Америкийн уугуул иргэдийн дунд бүсэлхийгээр уядаг нэгэн зүйл хувцас байсан энэ төрлийн дотуур хувцсыг нэрлэсэн “G-String/GeeString” хэмээх үгээс гаралтай. Нийтийн дунд цухуйлгах нь байтугай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч бичихийг хориглодог байсан нь үгийн ижил дуудлагаас болдог байсан байх.
Харин бидний хэлдэгээр “Бенз”. Өнөөдөр усны хувцас, биед эвтэй чөлөөт дотуур хувцас хэлбэрээр түлхүү хөгжсөн ичимдэг эрхтний энгүй халхавч болсон эл хувцас эрчүүдийн бас нэгэн сонирхол гэнэ шүү.
“Үл үзэгдэгч дотуур хувцас”
Элдэв янзын чимэггүй төрөлх гоо сайхан гэдэг юутай ч харьцуулашгүй тансаг оршихуй билээ. Зарим тохиолдолд дотуур хувцас өмсөхгүй байх нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд багагүй эерэг нөлөөг үзүүлдэг байна.
5. Granny Panties
“Эмээ бандааш” л гэж битгий хэлээрэй. Энэ загварын дотуур хувцас бол эмэгтэйчүүдийн дотуур хувцасны эртнээс наашхи “сонгодог” загварыг төлөөлдөг.
Дийлэнх эмэгтэйчүүд энэ төрлийн турсикийг сонгон өмсдөг ба жинхэнэ “классик” бүсгүйчүүдийн сонголт гэх нь бий. Тиймдээ ч бэстселлэр болсоор л байгаа.
Эцэст нь сануулахад эрхэмсэг бүсгүй таны романтик үдшийн халуухан эхлэлд дотуур хувцас хамгийн их оноог цуглуулдаг байх нь. Хэрэв “тэр өдөрт” зориулж байгаа бол ч аль болох хурц тод өнгийн, загварлаг торгон материалтай байхаас гадна мэдээж аль болох өөрийн биед эвтэйхэнг сонгож хайрын харилцаандаа амт нэмэхийг санал болгож байна.