УДЭТ-аас төрөн гарсан залуу хос Г.Алтангэрэл, Г.Номуун нар БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд оролцож, шагналт байр эзэлжээ.
19 дэх удаагаа болсон “World duo arts performing festival 2019″ фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын Улсын уран бүтээлч өрсөлдсөн байна.
Монголын жүжигчид анх удаа В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцож байгаа нь энэ юм.
Уг жүжгийн найруулагчаар УДЭТ-ын залуу найруулагч О.Итгэл ажилласан бол жүжигчид, найруулагчийн багийг ахалж “Гэгээн муза” академийн захирал, Ардын жүжигчин С.Сарантуяа хамт явжээ.