plus-size-show-02

Хөвсгөр бүсгүйчүүдийн загварын шоу боллоо

Анхлан “Plus size fashion show Mongolia-2019″ хөвсгөр бүсгүйчүүдэд зориулсан хувцас загварын шоу “Туртлаа дэгжин байцгаая” уриан дор “Улаанбаатар” паласт боллоо.

Илүүдэл жинтэй нүүр тулаад өөртөө итгэх итгэлээ алдаж, нийгмийн харилцаанд орохдоо гэм хийсэн мэт өөртөө итгэлгүй алхдаг олон мянган Монгол эмэгтэйд урам зориг хайрласан сайхан арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчид хэлж байв.

Уг шоунд 40 бүсгүй оролцсон бөгөөд тэд “Махлаг байгаагаа гайхуулж, бусдыг илүүдэл жин рүү уриалан дуудаагүй. Харин хүссэн жиндээ очих хүртлээ ганган дэгжин байж, сайхан хувцаслаж, уруулаа будаж, өөртөө итгэлтэй байхыг уриалж байгаа” гэсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих