Jason-Momoa-Shaves-Beard-Video

Эмэгтэйчүүдэд таалагдахыг хүсвэл сахлаа зас

Чи өөрийнхөө дүр төрхийг өөрчилхөөр байнга түрийвчээ шүүрэх хэрэггүй. Баримтаас харахад хялбархан бөгөөд хямдханаар харагдах байдлаа өөрчлөхийг хүсвэл шилэн хүзүүнээс дээд хэсгээ л өөрчлөхөд болно.

Хуучирсан цэвэрхэн засалтаас  хэдхэн өдрийн дотор арзайж ургасан сахалтай этгээд нэгэн болж  өөрчлөгдсөнөө хараад гайхах болно.

“Northumbria” Их Сургуулийн судалгаагаар бага зэргийн ургасан сахал нь өөгүй цэвэрхэн засалтаас илүү тачаангуй харагддаг гэжээ. Сахлын хутгаа хаяхаасаа өмнө эдгээр зөвлөгөөг толгойдоо хадгалаарай.

Сахлаа засахдаа

Бодож байгаагаасаа эсрэгээр хийгээд үзээрэй. 5 өдрийн турш сахлаа хусахгүй ургуулах. /Надад итгэ: Энэ хугацааны туршид нүүрэн хэсгийн үсээ анзааралгүй орхиход гэнэт л чи Adam Levine шиг харагдах болно. / Хүссэн хэмжээндээ хүртэл ургуулсны дараа унтахын өмнө бага зэрэг л хэлбэр оруулаад одоо байгаагаасаа илүү сайхан харагдах болно.

Хүзүү болон хацрын товгор хэсгийн сахлыг хусахгүй бол хэсэг хугацаанд шоронд байсан мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Хүзүүний шивээс ч бас адил сэтгэгдэл төрүүлдэг. Спортлог үсний засалттай болохоор шийдсэн бол  эхлээд сахал ургуулахад баримтлах дүрмүүдийг олж уншаарай.

Суурь нөхцөлийг харгалзан үзэх хэрэгтэй

Сахлаа хагас сантиметрээс илүү ургуулах хэрэггүй гэж бодсон ч илүү урт ургасан бол, арьсыг шулуунаар нэвтлэн ургасан уртавтар сахал кактус шиг бүсгүйг чинь хатгах болно. 3 өдрийн дараа сахлын хутга юмуу тэгшлэгчээр сахлынхаа үзүүр хэсгээс багасгаарай. Дүр төрх чинь шинэ харагдаж байна уу? Энэ бол сахал ургуулах зөвлөгөөний үр дүн юм.

Сахлаа авах

Сахал бүх тохиолдолд зохимжтой байдаггүй. Тиймээс эцэст нь сахлаа хусаж л таардаг. Ингээд хуучнаараа сахлаа хусаж эхлэх хэрэгтэй болно. Сахлын хутгаа хаяагүй биз.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих