sex-eruul-mend

Секс нь хамгийн үр дүнтэй ФИТНЕСС..

~Секс нь хамгийн үр дүнтэй ФИТНЕСС..~

Секс нь эрэгтэй эмэгтэй хүний эрүүл мэндийн олон эмгэгийг эмчилдэг болохыг эрдэмтэд хэлж байна.  Хамгийн түрүүнээ л хээхэд секс гэдэг бол биеийн тамирын дасгал.

Нэг удаа секс хийх тэр 30 орчим минутад та ойролцоогоор 85 калори алдаж чадна. Та үүнийг 42 удаа хийлээ гэвэл 3600 кг калори буюу хагас кг жингээ гээж чадна. Ингэхээр та ямар ч фитнес энэ тэр гэлгүй жингээ хасч турж болох нь.

Үүгээр ч зогсохгүй. Сексийн үед гормон, антитет зэрэг эрүүл мэндэд ашигтай бодисууд ялгардаг.

1. Цусны даралт
Сексийн үеэр таны зүрх хүчтэй цохилдог ч түүний дара аялгарч байгаа гормонууд нь даралтыг чинь бууруулдаг. Эрэгтэй эмэгтэй хүнд ялгаагүй адил үйлчилнэ. Тэр бүү хэл зүгээр тэврэлдэхэд ч гэсэн цусны даралт буурдаг байна.

2. Түрүү булчирхайн хавдар
Монреалын их сургуулийн судлаачид секс нь түрүү булчирхайд хавдар үүсэхээс сэргийлдэг гэжээ. 3200 эрэгтэйд дөрвөн жилийн судалгаа хийсний үр дүнд секс нь түрүү булирхайн хавдрын эрсдэлийг 28 хувь бууруулж байгаа тогтоосон байна.

3. Сэтгэл гутрал
Виржинийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Жеймс Коан сексийн үед ялгардаг гормон нь сэтгэл гутралыг эрс бууруулдаг гэжээ. Энэ гормоны ачаар та бид инээмсэглэж явдаг гэнэ. Тэр байтугай аман секс бүр ч илүү үр дүнтэй гэжээ.

4. Тархины ажиллагаа
Италийн Павийн их сургуулийн эрдэмтэд 2013 онд хийсэн судалгааныхаа явцад секс таныг илүү ухаалаг болгон гэж дүгнэсэн байна. Энэ нь тархины эсүүдийг эрчимжүүлж илүүтэй эрүүл сэтгэдэг болгоно гэснийг Пристоны их сургуулийн эрдэмтэд дэмжиж хулгана дээр хийсэн судалгааны дүнгээрэ баяжуулжээ.

5. Амьдрал үргэлжлэх хугацаа
Хэн урт наслахыг хүсч байна, тэр хүн байнга секс хий. Английн Белфаст дахь Хатан хааны их сургуулийн судлаачид байнга секс хийдэг дунд насны эрэгтэй огт секс хийдэггүйгээсээ хоёр дахин урт насална гэж баталж байна. Энэ нь мэдээж өмнө хэлсэнчлэн бухимдалгүй, зүрх судасны эмгэггүй, түрүү булирхайн хавдаргүй байгаагийн ач.

6. Үргүйдэл
Хэн байнга секс хийж байна тэр хүн жирэмсэн болох магадлал өндөр. Байнгын секс нь эмэгтэйчүүдийн гормоныг тэнцвэржүүлж өгдөг гэнэ. Эрчүүдэд ч гэсэн эрүүл эр бэлгийн эс ялгаруулахад тус болдог байна.

7. Айж эмээх, хүсээгүй таагүй харьцаа
Байнгын секс, тэр үед ялгардаг гормонууд нь хүмүүсийг бусадтай нийлэмжтэй байх мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа хайр сэтгэлийн харьцаанд тун нааштай нөлөөлдөг гэнэ. Сэрэл хөдлөх үед тархи нейрохимийн гормонуудаар дүүрч дотносох, хайрлах мэдрэмжүүдийг бэхжүүлдэг байна.

8. Өөрийгөө үнэлэх мэдрэмж
Остин дахь Техассын их сургуулийн эрдэмтэд хүмүүс байнга секс хийж байх 237 шалтгааныг жагсаасан дотор эрэгтэй, эмэгтэй хүмүүст сайхан секс хийх нь өөрийгөө үнэлж аз жаргалтай байх гол шалтгаан гэжээ. Энэ нь мөн л нөгөө сексийн үеэр ялгардаг гормонтой холбоотой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих