tsag-ba-hoollolt

Өдрийн аль цагт, ямар хүнс хэрэглэх вэ?

Алим:
ӨГЛӨӨ – Алимны найрлаганд байдаг шингэц сайтай бодис нь нарийн гэдэсний хямралыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг. Мөн зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулснаар чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг
Амттан:
ӨГЛӨӨ – Та өглөө шоколад эсвэл төрөл бүрийн амттан хэрэглэж болно. Өглөө бидний бие махбодийн инсулин элсэн чихэртэй тэмцэхэд илүү үр дүнтэй байдаг.
Банана:
ӨДӨР – Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Банана нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг.
Будаа:
ӨДӨР – Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог.
Тараг:
ОРОЙ – Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж хоол шингээдэг, мөн хүний дархлааг сайжруулах ба түүний найрлагад нь өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг.
Сүү:
ОРОЙ – Орой бүр цөцгийтэй сүү ууснаар дархлааны системийг сайжруулдаг. Нэг ёсондоо ханиад, төрөл бүрийн өвчнөөс сэргийлж, таныг эрүүл байлгах болно.
Тэжээллэг хүнс хэрэглэж, өөртөө болон гэр бүлийнхэндээ амьдралын зөв дадлыг суулгаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих