howsgol

ХӨВСГӨЛ: Зөрчил гаргасан дэлгүүрүүдэд арга хэмжээ авч ажиллав

Хөвсгөл аймгийн онцгой комиссын хуралдаанаас архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх шийдвэр гаргаж, биелэлтэд цагдаагийн газраас хяналт тавин ажиллаж байна. Цагдаагийн газрын хяналт шалгалтаар дээрх шийдвэрийг зөрчиж бусдад архи согтууруулах ундааг худалдан борлуулсан зөрчлийг илрүүлж ажиллалаа.

~Зөрчил гаргасан дэлгүүрүүдэд арга хэмжээ авч ажиллав~

Зөрчил гаргасан дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг тус цагдаагийн газраас аймгийн Засаг даргад хүргүүлснээр 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн а/134 дүгээр захирамжаар мөн оны 05 дугаар сарын 02 хүртэл, 2 сарын хугацаатай архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн захирамж гарсан.

Цаашид аймгийн хэмжээнд дагаж мөрдөх захирамжийн хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаагаа явуулж байхыг аж ахуйн нэгж, хувийн хэвшлүүдэд сануулж байна.

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих