Али ханхүү болон Нино гүнж нарын хөшөө орой бүр АМИЛДАГ

 

Гүржийн Батуми хотод асар том хөдөлгөөнт хөшөө бүтээгдсэн байна. Уран барималч Тамара Квеситадзе энэхүү хөдөлгөөнт бүтээлийг урласан бөгөөд тэрээр бодит түүхээс санаа аван, эрэгтэй, эмэгтэй хоёр дүрийг гаргажээ. Тодруулбал Муслим хархүү Али болон Гүржийн гүнж Нино нарын гунигт хайрын түүхийг үндэслэн энэхүү хөдөлгөөнт баримлыг босгосон юм.

Хөшөө орой бүрийн 7 цагт хөдөлгөөнд орж, хосууд нэг нэгнээ тэвэрдэг байна. 10 минут үргэлжлэх энэ үйл хөдлөл маш удаанаар өрнөдөг бөгөөд хувь заяаны эрхээр салсан хосууд уран бүтээлийн буянаар эргэн нийлж байгаад хүмүүс баяртай байдаг юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих