Хүүхдийн мөрөөдөл үлгэрээр амилдаг

Хүүхдийн мөрөөдөл үлгэрээр амилдаг

Монголчууд эрт дээр үеэс хүүхдээ үлгэрээр дамжуулан эр зоригтой, үнэнч шударга, ажилч хөдөлмөрч болгож хүмүүжүүлэхийг зорьдог. Хүүхдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх нэг арга нь үлгэр гэж үздэг. Ихэнх хүүхдийн мөрөөдөл үлгэрт гардаг ханхүү, гүнж болох хүсэл сонирхлоор эхэлдэг шүү дээ. Үлгэр нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх хүмүүжил, танин мэдэхүйн олон ач холбогдолтой юм.

Тухайлбал:

-Үлгэрээр дамжуулан байгаль нийгмийн үзэгдэл, хүмүүсийн харилцаа, сүсэг бишрэл, төр улс, араатан амьтан, хүний зан чанар, ажил хөдөлмөр, зан заншил, амьдралын дадал гээд аливаа зүйлийн учир зүй, ёс дэгтэй танилцаж болно.

 

-Хүүхэд үлгэрээр дамжин баатар шиг эр зоригтой, цэцэн бүсгүй шиг үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй болохыг мөрөөдөх нь тэдний хувьд анхны зорилго болох бөгөөд өөрөө өөрийгөө таних алхам нээгдэнэ.

 

-Үлгэрийг ээж аав, найз нөхөдтэйгээ хамт уншиж, үлгэрт гарч буй үйл явдал, харилцан яриаг ойлгосноор аливааг танин мэдэх, сэтгэх, төсөөлөн бодох чадвар нь хөгждөг.

 

-Үлгэрт гарах муу сайн зүйлийг ялгаж, өөртөө тусгаж авснаар аливаа үйлдлийн эцэст сайн сайхан болно гэдэгт итгэж өөдрөг үзэлтэй, уужим сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй болно.

 

-Хүүхэд багаасаа үлгэр сонсох нь анхааралтай, тэвчээртэй болгох ач холбогдолтой төдийгүй ойлгон тогтоох, цээжлэх чадварыг хөгжүүлнэ.

 

-Мөн үлгэрийн баатартай өөрийгөө харьцуулах, түүнээс үлгэр дуурайл авах нь хүүхдэд төлөвшсөн бодол, цэгцтэй яриаг бий болгох ба өөрийн гэсэн үзлээр бие даан шийдвэр гаргах, бүтээлч хандлагыг нэмэгдүүлнэ.

 

-Ардчилсан, шударга ёс суртахууныг үлгэрээр дамжуулан төлөвшүүлж болно. Мөн аливааг шүүмжлэх сэтгэлгээ бий болно. ​

 

-Амьтны болон аж байдлын үлгэр нь бага насны хүүхдэд, шидэт үлгэр, баатарлаг үлгэр нь дунд ангийн хүүхдэд, хошин үлгэр нь ахлах ангийн сурагчдад тус тус тохиромжтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (1 vote)

Сэтгэгдэл бичих