Toogoo

Комедиан Төөгөөгийн хүүхэд нас филармонид өнгөрчээ

Хошин урлагийн стэнд ап комеди төрлийг Монголд түгээн дэлгэрүүлж буй “Инээдмийн лаборатори” буюу “Comedy lab” клубийн комедиан Баатарын Төгөлдөр(Хар Төөгөө) юм. Тэрбээр энэ сарын 26-нд “Амьдрал” комеди шоугаа “Аса” циркт тоглох аж.

Тэрээр нэгэн ярилцлагын үеэр “Манай ээж нягтлан бодогч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд насаараа мэргэжлээрээ ажилласан. Аав Нийслэлийн түргэн тусламжийн төвд жолоочоор ажиллаж байсан. Харин өвөө Улсын циркт жүжигчнээс эхлүүлээд уран сайхны удирдаач, дарга хүртэл хийсэн байдаг. Эмээ анх Улсын циркт агаарын гимнастикч байсан юм. Өвөө, эмээ залуудаа бага хүүтэйгээ Төв шуудангийн өмнө явж байгаад автобусанд мөргүүлсэн юм билээ. Тэгээд эмээгийн нэг хөл гэмтээд Улсын филармонид аж ахуйн ажил хийсэн. Би өвөө, эмээгийн амины хүүхэд байсан учир бага нас минь Улсын цирк, филармонид л өнгөрсөн. Тухайн үеэс л урлагт татагдсан” хэмээн ярьсан байна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих