hiimori-kino

Найруулагч Г.Эрдэнэбилэг “Хийморь” киногоо Оскарт сойно

Монгол улсын Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авчээ.

Найруулагч Г.Эрдэнэбилэгийн тус кино өмнө нь ХБНГУ-ын “Олденбург филм фестиваль”-аас “Spirit of cinema award” шагнал хүртсэн бол одоо “Сандиего интернэшнл фильм фестиваль”-д өрсөлдөж байв. Монгол морины хийморь, монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлсэн уг киног гурван жилийн хугацаанд бүтээж, хоёр зун дамнасан хийсэн билээ.  Монголын кино урлагийн өнгө төрхийг Олон улсад тодорхойлох уран бүтээлийн хамт олонд халуун баяр хүргье.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих