usan-dotorh-muzei

ДУСАЛ МЭДЛЭГ : Усан доорх музейн гайхамшигт ертөнц

Карибын тэнгисийн Гренада аралд байрлах “Cancъn” нэртэй усан доорх музей юм. Уран барималч Jason de Caires Taylor ба бусад таван Мексикийн урлаачдын бүтээсэн 400 гаруй life-size хэмжээтэй хүн дүрст уран баримлуудаас бүтсэн үзвэр 2010 оны 11-р сард “The Silent Evolution” буюу чимээгүй хувьсал нэрээр далайн түвшинээс доош 9 метр-т нээлтээ хийжээ.

Эдгээр баримлуудын гол онцлог зөвхөн усан доор байрлахад бус хиймэл шүрэн хадны үүрэг гүйцэтгэж, далайн амьдралын өсөлтийг дэмждэгт оршино.
Уран барималч Taylor бүтээлүүдээ шүр ба замаг ургахад тохиромжтой удаан эдэлгээ бүхий цементээр урласан тул тоо толгойн өсөлтийг дэмжээд зогсохгүй зочдыг байгалийн шүрэн хаднуудаас холдуулж, туршлагагүй шумбагчдын зүгээс учирч болзошгүй аюулаас хамгаалах үүргийг гүйцэтгэдэг билээ.

2011 онд гаргасан “Inertia” нэрт үзвэрээрээ тэрбээр далай дахь хуванцар бохирдлын хэмжээ, энэ асуудал бидний хэрэглээний зуршилтай хэрхэн уялддагийг харуулсан байдаг. Үүгээр байгаль ​​дэлхийгээ илүү сайн хамгаалахын тулд хэрэглээний зуршлаа хэрхэн өөрчлөх талаар эргэцүүлэн бодоход хүргэж, нийгэмд том мессежийг хүргэсэн юм.

Уг музейг шилэн ёроолтой завь болон шумбах гэсэн хоёр төрлийн аргаар үзэх боломжтой ба усанд шумбах хэрэгслийг түрээслэх, алслагдсан халуун орны арал руу аялах зэрэг нь уламжлалт музей үзэхээс хамаагүй их үнэ өртөгтэй байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих