girl

Либидогоо “гижигдэх” дүрсгүй аргууд

Зарим уйтгартай өдөрт “хүчил” нэмэхэд санаанд оромгүй аргууд хэрэг болдог. Эдгээр аргуудыг хэрэглэснийхээ дараа чамд хоёр л сонголт бий. Өөрийгөө тайвшруулах юм уу, улам бүр асаах.  Мэдээж асах нь чухал биз дээ? Хэрхэн яаж гэдгийг доох зөвлөгөөнөөс харая.

1. Залхуутай болзоо, оройн хоолны үеэр кегелийнхээ булчинг ойр ойрхон чангалж суллаад үз. Доор чинь давалгаалах хүчтэй мэдрэмж, чамайг тэр үдшийн турш нэг л зүйлийг бодоход хүргэнэ.

2. Хурлын үеэр жаахан ч болов стрессээ тайлахыг хүсвэл дэлгэцний өмнө зогсож presentation танилцуулж байгаа ажлын газрын давгүй залууг өнөөхийг хийж байгаагаар төсөөл. \Жич: төсөөллөө бодит болгох эсэх нь чиний болон түүний гарт хуримын бөгж, зүрхэнд нь эзэн суусан хэн нэгэн байгаа эсэхээс шалтгаална шүү\

3. Оройн киногоо үзэж байхдаа, эсвэл унтаж байхдаа дэрээ хоёр хөлнийхөө завсар хавчуулаарай. Киноны баатрууд хүртэл яаж харагдахыг төсөөлж байна уу? Дэрээрээ хэлүүндээ үрэлт өгснийхөө дараа, тэр хэсгээ гараараа оролд. Ингэхдээ дэрээрээ хамтрагчаа орлуулан, хүссэнээрээ базаж, маажиж, зуурч болно…чиний л дур

4. Утсан дээрээ зураггүй эротик өгүүллэг татаж авч суулга. Оочер дараалалд хүлээж суухдаа уншиж болно. Эргэн тойрныхондоо яг ажлаа хийж байгаа юм шиг л харагдана гээд бод доо. Харин дотроо та орчлонгоос аль хэдийн тасарч орхисон байх болно.

5. Нүцгэн зураг авалтанд ор. Ганцаараа ч байж болно. Аппаратаа секундын тохиргоон дээр нь тавьж байгаад эротик сэтгүүл дээрээс харсан байрлалаараа зургаа авахуул. Чи өөрийнхөө биеийн хэзээ ч харж байгаагүй секси талуудаа олж харна шүү

6. “Youtube” дээр “Birthday sex”, “S&M”, “Climax”, “Naughty Girl”, “This ain’t sex”, “Wet” зэрэг гижиг хүргэм дуунуудыг тавьж сонс.

7. Өнөөдөр ямар ч шалтгаангүйгээр онцгой үдэшт зориулан хадгалдаг торон дотуур хувцсаа өмс. Тэгээд дотор нь гэрэлтдэггүй хүсвэл бага зэрэг гэрэлтдэг, өмссөн өмсөөгүй нь бараг мэдэгддэггүй нимгэн цамц, бошинзоо өмсөөд бүх хүнийг өөрийг чинь зөвхөн дотуур хувцастай харж байна гэж төсөөлөөд алхаад үз.

9. Дасгал хий. Хөнгөн бие халаалт, сунгалтын дасгал биеийг чинь тайвшруулж, урин тачаангуй хэмнэлд бэлтгэх болно. Өгзөгний дасгал хийнгээ өөрийгөө толинд хар. Суулт, хөл өргөлт, дээшээ харж хэвтээд биеийнхээ доод хэсгийг дээш өргөдөг өгзөгний дасгалууд чиний толгойд ямар нэг өөр боол төрүүлэх болно.

Жаахан дүрсгүйтэх, эсвэл унтаа байдлаа сэрээх зорилгоор ашиглах аргууд юм шүү бүсгүйчүүд ээ. Ингэхэд чи ч бас өөрийнхөө хэрэглэдэг аргаас хуваалцаарай.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1.5 (2 votes)

Сэтгэгдэл бичих